Ганц үнэн гэвэл хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр Тэргүүн комиссар З.Дашдаваа чиглэл авагч байх уу, чиглүүлэгч болох эсэхийг цаг хугацаа л харуулна.
Ерөөсөө л өмнөх дарга нараасаа давсан поп мэдэгдэл хийх хамгийн том тайз нь ШӨХТГ өөрөө болсон түүхтэй. Гагцхүү тамга, тэмдгээ хүлээж аваад удаагүй байгаа Н.Мандуул энэ буруу жишгийг үргэлжлүүлэх үү? эс бөгөөс байгууллагадаа засаглалын реформ хийх замаар ардаа ямар нэгэн айдас, дарамт, шахалтгүйгээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгох уу? гэдэг нь түүнд хаяглах эхний АСУУЛТ.
Aгаарын бохирдолтой улиралд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд аяга сүү уулгах санаачилгыг Эрүүл мэндийн сайд нь өөрөө гаргаж, ажил хэрэг болгох тал руу нь явбал том буян нь тэр.
Эдгээр дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогдож ирсэн “Төгрөг нуур”-ын ордыг оруулахаар болсонд л асуудлын учиг оршиж, асуулт, анхаарлын тэмдгийг хоршуулан тавихад хүргээд байгаа хэрэг. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна.
ОХУ-аас эрчим хүч, БНХАУ-аас хүнсний хараат байдлыг аажимдаа халахад "Гуравдагч хөрш" тэр дундаа Францын оролцоо жин дарж мэдэх дипломат саналыг тэрбээр бидэнд тавилаа.
Дундаас нь дуусгах, дутуу орхих, бүр эсвэл улс төрийн тохироотой дуусгавал нүүрсчид ялж буйтай агаар нэг. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө бичсэнээс өөрцгүй хайчин галд хүссэн ч эс хүссэн орж таарна. Цаашид ямар ч гоё сайхан санал, хуулийн хариуцлага сануулаад нийгэм нь, ард түмэн хүлээж авахгүй.