Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

П.Сайнзориг: Нийслэл “Туулайчлах” бодлогыг зөвшөөрөхгүй. Отог нэртэй хаус хорооллоос татвар авна

Үл хөдлөх хөрөнгийн татварыг хуульд зааснаар төлөх ёстой. Нийслэл ч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл тэрхүү мөнгийг нийслэлийн нөгөө хэсэгт амьдарч байгаа хэсэг нь төлдөг байж болох юм уу? Үлдсэн хэсэг нь туулайчлаад байж болох уу? Туулайчлах бодлогыг олон салбарт халах ёстой.

М.Тулгат: АН үнэхээр ажиллаж чаддагийг харуулах хор, шар надад байна

Үндэсний бодлогын хорооны хурлаар хүлээн зөвшөөрч, сонгосон намын дарга нь 2024 оны сонгууль хүртэл менежментээ хийж, хариуцлагаа үүрээд яваа. Энэ хүний стратеги, арга барилыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин тодорхой буюу орон нутгийн түвшинд арай өөрөөр ажиллах боломжтой. Нийслэлд АН ямар байх ёстой гэдгээ харуулах ёстой.

Ц.Нямдорж, Б.Хурц нарын итгэл үнэмшил ганцхан зүйлд нэгддэг нь Т.Бадамжунай!

Ардын Нам 100 жилийн түүхтэй, Монгол дахь улс төрийн хамгийн том институц гэж өөрсдийгөө тодотгодог бол түүнийх нь тавны нэгтэй тэнцэх хугацаанд “МАН доторх МАН”-ыг байгуулж албан бус дарга, генсекийн албан тушаалыг хавсран гүйцэтгэгч нь ганц Т.Бадамжунай л байв. Нэгэн зууны түүхтэй улс төрийн ууган хүчин гэхэд бүх талаараа нэг хүнээс хэт хамааралтай явсан нь факт мөн үү? мэдээж мөн.

Хордсон нутаг, хоёр толгойтой тугалын эрэлд...

Арга ядахдаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Дорноговь аймагт өөрөө очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан нь 2013 он. Уг мэргэжил нь физикч, басчхүү их сургуулийн багш хүн явсан тэрбээр уран тойрсон асуудлаар бусдаасаа хавь илүү ойлголттой, сайн гадарлах нэгэн. Гэхдээ л Засгийн газрын тэргүүний хувиар Дорноговь аймагт ажилласан албан томилолтын үеэр өнөөх хоёр толгойтой тугал олдоогүй.

ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Төр, хувийн хэвшлийн тодорхойлох “Тоглоомын шинэ дүрэм”

“Баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя” хэмээх үгийг “Макс”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар амнаасаа зүгээр ч нэг унагаагүй байх. Хийе гэвэл хувийн хэвшилд хангалттай нөөц боломж, хөрөнгө оруулалт нь бий болсныг илтгэх бодитой байр суурь. Гол нь тэдэнд хоёрхон баталгаа хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүй, татварын таатай орчин, нөгөөх нь улс төрийн тогтвортой байдал. Ерөнхий сайд нь ч улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хэлсэн нь хувийн хэвшлийнхээ талд зогсож ажиллахаа мэдэгдсэнтэй агаар нэг.

Бидэнд үлдээж буй ТЭДНИЙ СОЁЛ

ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах Монгол Улсад “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирэх дархлаа нь Оюу Толгой болсон юм. Улсаа үүрээд нүүж чадахгүйгээс мөнхийн хоёр хөршөөсөө мөнхийн хамааралтай бидэнд улс төрийн болон нийгмээс ирэх ил болон далд нөлөө, аль нэгнээс нь дэглэлттэй эсэргүүцэл их.