Хэтэвчээрээ нэгдсэн тэдний сүлжээ болгон өөр өөрийн сэдэв, чиглэлтэй бас ашиг сонирхолтой. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, төлөөний Төрийн сайд, агентлагийн даргатай. Шүүгчтэй, прокуроротой, цагдаатай. Хаана, ямар төмөр зам шинээр барихыг шийддэг нэгэн байхад гуравдагч орны хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл олгох эсэхэд Монголын Төрийн нэрийн өмнөөс хариулт өгөөд суудаг зарим нь ч байна.
Дундаас нь дуусгах, дутуу орхих, бүр эсвэл улс төрийн тохироотой дуусгавал нүүрсчид ялж буйтай агаар нэг. Тэр тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өөрөө бичсэнээс өөрцгүй хайчин галд хүссэн ч эс хүссэн орж таарна. Цаашид ямар ч гоё сайхан санал, хуулийн хариуцлага сануулаад нийгэм нь, ард түмэн хүлээж авахгүй.
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд нь төсөв харамлах ёсгүй гэсэн Таны саналтай байр суурь нэг байна. Олон улсын практикт гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулж байгаа нэг ам.доллар гамшгийн дараах 10-15 ам.долларыг хэмнэх тооцоолол байдаг. Тиймээс онцгой байдлын албыг аль болох богино хугацаанд хүчирхэгжүүлж, чадавхижуулах нь чухал.
Энгийн гэмээр засаглалын эрх үүргийн хуваарилалт, харилцан хамаарлыг Төр түших хугацаандаа хэдэнтээ сайд хийж, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй Г.Занданшатар мэдэхгүй биш гадарлана. Сайн ч мэдэх нэгэн.
Дэлгүүрт орохдоо юу худалдаж авах вэ гэж эргэлзэхээр өргөн сонголттой, бараг өрх бүр өөрийн авто тэрэгтэй болсон хэдий ч социализмын үед байхааргүй орлогын ялгаа, замын түгжрэл зэрэг нэн даруй шийдвэрэх шаардлагатай асуудлууд ч мөн байна.
Үл хөдлөх хөрөнгийн татварыг хуульд зааснаар төлөх ёстой. Нийслэл ч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл тэрхүү мөнгийг нийслэлийн нөгөө хэсэгт амьдарч байгаа хэсэг нь төлдөг байж болох юм уу? Үлдсэн хэсэг нь туулайчлаад байж болох уу? Туулайчлах бодлогыг олон салбарт халах ёстой.