Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

О.Номинчимэг: С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг сенсаацлах шаардлагагүй

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олон хуулийн шинэтгэл явах ёстой учраас УИХ-ын Тамгын газарт сайн хуульчид хэрэгтэй байна. Орж ажиллаач ээ гэж Г.Занданшатар дарга санал тавьсан.

П.Сайнзориг: Матаасчинтай харьцуулах хэрэггүй, авлигатай тэмцэхэд нийтээрээ шүгэл үлээх ёстой

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

Тэрбумын урамшуулал авах боломж Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарт байна!

Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын харилцан өөр хоорондоо хаягласан мэдэгдэл тэднийг "Шүгэл үлээгч" болгоод зогсохгүй тэрбум төгрөгийн урамшуулал авах боломжийг ч бүрдүүлж мэдэх үнэ цэнтэй байхыг үгүйсгэхгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар л хууль хяналтын байгууллага олж мэдэх боломжтойгоос бусдаар "хөшиг"-ний, "хаалга"-ны" ард цөөхөн хүний хүрээлэлд хийдэг авлига, албан тушаалын гэмт хэргийг "шүгэл үлээгч"-ийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцуулах, урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн онцлог, зорилт нь.

Ё.Отгонбаяр: Х Богд бол Халх Жавзандамба. Энэ бол Монголын хэрэг

Өөрийнхөө түүхийг улс төрийн шалтгаанаар өмчлөх гэж оролдох нь буруу. 1911, 1921, 1939, 1945, 1961, 1990 он гэдэг XX зууны үеийн монголчуудын тэмцлийн үе шатууд.

Монголын "Жинхэнэ дарга" нь хэн бэ?

Өрнөж байгаа үйл явдлаас харвал Ерөнхийлөгч, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван институт хооронд "Жинхэнэ дарга"-аа тодруулахаар тус тусын улс төрөө нэгэнт эхлүүллээ.

Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!

Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.