Монголын ихэнхи их дээд сургуулиудын диплом бол амьдралд нэмэргүй хулхины эд. Ганц ч мөр програмын код бичиж чадахгүй хүнд “програмист мэргэжил 95А үнэлгээтэй эзэмшив” гэсэн диплом өгөх нь хуурч, хулхидаж байгаа явдал мөн биздээ. Мэдэн мэдэн дөрвөн жил хамаг мөнгөө үрж хулхидуулах нь дэндүү харамсалтай.
#нийгэм
#нийтлэл
Манай нэг багшийн хэлдгээр чихэндээ ус ч юм уу алт ч юм уу хийлгээд сэгсрээд зогсож байдаг илжиг гэж юу байхав, бүгд чихэвчтэй болсон гэдэг шиг ерөнхийдөө бүгд дөжирч дээ.
Компютерээ ухаж байгаад ноднин намар ноороглоод орхисон нэг жүжгийн зохиол анзаарлаа. УДЭТ-ын найруулагч нарт хэвлээд өгч байж билээ, уншсан нь уу шүүгээнийхээ мухарт хадгалсан уу бүү мэд. Ямартай ч өнөөгийн цаг үед тохирсон мэт санагдаад байгаа юм. 40-өөд хуудас юмыг танаж товчлоод 20 хуудас болгоод нийтэлж байгаа нь энэ. Хэрэв хэн нэгэнд таалагдаад тайз дэлгэцэнд амилуулая гэвэл талархан хүлээж авах болно.
#чөлөөт цаг
#нийтлэл
Ардчилалд шилжсэнээр анх удаа уралдаж буй дааганууд... зарим нь булхайцна, зарим нь азаар түрүүлнэ, зарим нь гадаад допинг тариа хэрэглэнэ, зарим нь эрлийз гээд хасагдана, зарим нь үнэхээр шандсаараа үзнэ, зарим нь угаас түрүүлэхгүйгээ мэдээд баян ходоод болохын төлөө албаар хойш сууна. Учир нь дааганы уралдаанд баян ходоодыг ч бас шагнадаг.
#нийгэм
#нийтлэл
Бид нүүдэлчин ард түмэн. Зочломтгой мөртлөө үргэмтгий. Нутгаараа их бахархана, аан гэхдээ нутгаа хүнд үзүүлэх дургүй хармын сэтгэлгээтэй. Аймаг бүр 7 гайхамшигтай. Тэгсэн хэрнээ тэр 7 гайхамшигаа ядаж 700 хүнд үзүүлж хэдэн цаас олоод авахыг хичээдэггүй.
#нийтлэл
#чөлөөт цаг