Интернет гэдэг сайнтай муутай. Товчхондоо хүмүүсийн хоорондын харилцааг л дэндүү хялбарчилсанаас өөр юу ч биш. Ажилд нь саад болно гээд төрийн албаныхны интернетийг хаасан. Фээсбүүк, твиттер орохгүй гүрийлээ гээд тэд маань ажилдаа улайран шамдаж бидэндээ шуурхай үйлчилдэг болчихдог бол сайхансан.
#нийгэм
#нийтлэл
Ер нь дэлгүүрийн худалдагч, автуусны кондуктор, захын наймаачид за тэгээд эмч багш цагдаа төрийн албан хаагчид, ТВ –үүд, сэтгүүлчид хэнийх нь ч талаар иргэдээс саналыг нь асуухад лав 60 хувь нь “огт хангалтгүй” гэсэн үнэлгээ өгөх биз. Бүгдээрээ л муу ажиллаж байгаа мөртлөө 76 –хан хүн л муу ажиллаад, бусад нь шижигнүүлээд байгаа юм шиг л...
#нийгэм
#нийтлэл
Энд тэнд элдэв янзын зурхай их болж дээ. Төрсөн сараар нь, ордоор нь, жилээр нь, дуртай өнгөөр нь, алганых нь зураасаар энээ тэрээ гээд л.
#нийгэм
#нийтлэл
Тэнгэр дээрээс харахуй дор эрээн алаг том өт дөрвөлжин ёотонгуудын дунд утаа суунаглуулан өцөгнөх бөгөөд сайтар нягталж үзвээс найман их наяд олон дугуйт тээврийн хөсөгнүүд ар араасаа мордолцон цуваад орь дуу тавин гэлдрээ нь ийм болой.
#чөлөөт цаг
#нийтлэл
2200 жилийн түүхтэй, 800 жилийн төртэй гэж өөрсдөөрөө хоосон бахархах зуурт Занабазар, Данзанравжаагаа ялгахгүй залуус “Тэ Жун ноён”, “Кан Ши баатар”-ыг шүтэж эхэллээ.
#чөлөөт цаг
#нийтлэл