Чөлөө учралт хүний биеийг олсон энэ л цаг мөчдөө үр шимийг нь хүртэхгүй бол гаслантай яа. Өөрсдийнхөө ухамсрыг адгуус малтай харьцуулж, ялгаа юу байна ажиглаад үз. Адгуус ч гэсэн даарч бээрэхгүй, өлсч цангахгүй өег амар байхыг л боддог. Бидэнд үүнээс арай дээр ухаан байхгүй бол адгууснаас ялгаагүй болно. Тиймээс жинхэнэ үр шимийг нь амсагтун...
Домогт өгүүлснээр Арьяабал бүхнийг нэвт тольдогч мэлмийгээр доод ертөнцийг болгоож хараад, өрөвдөн хайлах сэтгэлээ барьж үл дийлэхэд тэргүүн нь олон хэсэг болон задарч, биеэс нь авралын мянган мутар арван зүгт цацран гарчээ.
Шүтэн барилдлага хуурмаггүй, гэгээн хоосон урвалтгүйн жам ёс дор сүслэн залбирму.
“Хүйснээс бадрах наран мэт билгийн гал дээш түгэхүйеэ оройн хүрдэн – их амгалангийн агуйд хуралдсан бодь шимийн мөс хайлж, ариун мөрөн болон урсаад бүх бие сэтгэлийг хамт төрсөн жаргаланд уусгана” хэмээн Баясгалант Очирын тантарт өгүүлдэг.
Төв үзлийн гүн ухааныг үндэслэгч хэмээгдэх Нагаржуна багш Буддаг нирваан дүр үзүүлснээс 400 жилийн хойно өмнөт Энэтхэгт мэндэлжээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Бурхан багш дээр балчир үрийнхээ цогцсыг тэвэрсэн нэгэн эмэгтэй ирээд “Сэхээж өгөөч” гэж уйлан хайлан шалжээ.