Мөнхтөртэй “Мөнхтөрийн цаг”-аар ярилцсан. Мөнхтөр туршлагатай сэтгүүлчийн хувиар миний “загатнасан газар маажив”. Би ч баярласандаа “огло үсрээд” Мөнхтөрийгөө, бүтэн асуулт тавих сөгөө өгөлгүй, хариултаар “шүршиж” орхив. 30 минутад олон жил бодсон зүйлээ хэлж амжих санаатай тэвдэхдээ ингэж “шүршсэн” хэрэг.
#улстөр
#нийтлэл
Хүчирхийлэлд уриалан дуудсан энэ цагийн хийрхэл аллагад уриалан дуудсан тэртээ цагийн хийрхэлийг эрхтгүй сануулаад байгаа юм.
#улстөр
#нийтлэл
Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ!
Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа!
#улстөр
#нийтлэл
Их Хуралдай Лениний төрсөн өдөр хуралдав. Ленин гэдэг маань өнгөрсөн 20-р зууныг хүчирхийллийн зуун болгох ажлыг эхлүүлсэн хүн. Түүний араас Гитлер, Муссолини нарын дарангуйлагчид замнасан юм. Ленин бол Сталин, Мао, Ким Ир Сен нарын шүтээн болсон хүн. Өнгөрсөн зууны бүх коммунист дарангуйлагчид түүнийг «Багшаа» гэж мөргөдөг байлаа.
#улстөр
#нийтлэл
Тийм учраас манай тамирчин Ерөнхийлөгч маань уурлаад, Путины айлчлалтай зэрэгцүүлэн "Завхрал тодорсон сүүлийн гучин жил" хэмээн Ардчилал руу дайрсан үгтэй илгээлтийг УИХ руу явуулсан биз!
Хоёр хөрш маань хөгжлийн бэрхшээлтэй болчихсон манай улсаар тоглохгүй зөнд орхивол өөрсдөд нь магадгүй хэрэгтэй. Юу гэвэл дунд нь хавчуулагдсан буурай Монгол хөгжин цэцэглэвэл манай хоёр хөршийн сайн санааны алдар цуу дэлхийн улс орнуудад түгэж, итгэл найдварыг нь олох буй заа!