Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Д.Баярхүү: Ромын Папын айлчлал католик ​ертөнцөд Монголыг цоо шинээр таниулна

Папын айчлалаар ямар дүр зураг дэлхий дахинд харагдах ёстой вэ, Монголыг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл Монгол Улсад одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны наймдугаар сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш айлчилж, дэлхий нийтэд Монгол Улс бол үнэхээр энхийг эрхэмлэгч, нээлттэй гадаад бодлого явуулдаг, даян дэлхийд энхийг сахиулагч, энх тайвны төлөө тууштай зогсдог улс юм байна гэдэг мессэжийг хүн төрөлхтөнд өгсөн. Үүнийг Антонио Гутерреш өөрөө нотлоод, “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн зарласан. Энэ удаа яг жилийн дараа Ромын Пап айлчилж байна гэдэг Монгол Улс бол оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон улс юм байна гэдэг мессэжийг дэлхий дахин түгээнэ гэдэгт итгэлтэй байна.

Геополитикийн тулалдаанд ялж ялагдаж явсны давхар баяр

Дөнгөж сая Ялалтын баяр тэмдэглэлээ. Тэгш тоотой “70 жил” гэдэг бол аугаа тоо. Баяр ёслолын дуулиан хэдэн жилдээ яригдана. Бүр “80 жилийн ой” тэмдэглэтэл яригдана. Мэдээж Аугаа их эх орны дайнд Орос-Зөвлөлтийн ард түмэн ялсны ойг тэмлэглэсэн.
#дэлхий дахинд #нийтлэл

Нийгмийн амьтан болох зовиур

Яагаад гэмгүй, цайлган монголчууд буруутах ёстой юм бэ? Яагаад гэвэл манай өнөөгийн нийгмийн харилцаа маань тэр чигээрээ нүднээ үл үзэгдэх феодалын харилцаан дээр суурилж байгаа учраас тэр!

Биньямин Нетаньяху–Энэ цаг үеийн түүхэн баатар уу?

Нетаньяху эдийн засгийн бодлогоороо улс орныхоо эдийн засаг–санхүүг өөд татсан юм. Инфляцийг бууруулж чадсан, төсвийн алдагдлыг зогсоосон. Жил бүр өндөр технологи нэвтрүүлэхэд 1 тэрбум ам.доллар төсөвлөдөг болсноор тус орон мэдлэгт суурилсан эдийн засгийн анхдагчийн нэг болжээ.

Шударга ёс-хөгжлийн гэрээндээ бүдрээд ойччихсон Ерөнхийлөгчөөр бүү буцаасай

Таныг тэр шинэ 6 жилдээ хэл үггүй, хийгүй, бусдын дургүй зэвүүг багахан хүргээд ээлжит хугацаагаа дуусгаасай хэмээн ерөөж бичиж байна. Гол нь тэрхүү 6 жилд ард иргэдийн амьдрал ахуй эрс дээшлээсэй!

Есөөс хойшхи нь тарах хэрэгтэй!

Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй намууд Монголд олон байдаг. Уншигч Та чанга дуугаар хэд хэд дахин уншаад дараа нь эргэцүүлээрэй. Ахан дүүс, танил нөхдөөс чинь тэр намуудад хэн хэн хэдүүлээ бий вэ, тооцоод үзээрэй, сурвалжлаарай.