“Орос хажуудаа байгаа улсуудыг ядуу хоосон байлгахыг хүсдэг. ЗХУ-аас салаад Европын Холбоонд орсон Зүүн Европын улсуудын амьдрал маш сайжирсан. Украин ч бас тэдэнтэй нийлж сайхан амьдрахыг хүсэж байна” гэжээ. Ялгааг нь хэлээд өгчихсөн юм биш үү?
Хоёр нийгэм, хоёр гүрний тухай хар ба цагаан. Нэг нь авторитари–эзэнт гүрний авир төрх, нөгөө нь ардчилсан–зах зээлийн сонгодог харилцаа бүхий бас нэг гүрний авир төрх. Үнэхээр хар ба цагаан, өдөр ба шөнийн их ялгаа. Ямар ялгаа вэ? Энгийнээр ойлгуулахыг хичээе!
Өөрчлөгдөнө гэдэг нь өнөө цагт зүс царай өөр болно, араншин төрх нь өөр болно, үндэс угсаа төрөл арилжина гэсэн үг биш юм. Бас хөрөнгө чинээтэй баярхуу болохыг өөрчлөгдөх гэхгүй.
Хятадын Гирин мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Ази судлалын салбарын цахим хуралд хэлэлцүүлсэн илтгэлээ анхны эхээр нь уншигчиддаа хүргэе.
Монгол Улсын тусгай албаны архивт тэдний тухай ямар ч албан баримт үлдсэнгүй, зөвхөн бидний мэддэгээр власовынхан гэхээсээ тухайн цаг үеийн барилга байгууламжийн объектын дугаараар “таван зуун тавынхан” (505) гэж л дууддаг байв.
Архи ба архидалт. Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?