Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа анхны бүрэн эхээр нь толилуулъя.
ОДКБ гэдэг нь үндсэндээ Орос өөрөө юм, бусад гишүүд нь түүний хавсарга, туслах хүч юм гэдгийг дээрхи хоёр нөхөр шууд ойлгуулжээ.
Хятадын бодлого цахилгаан шиг цахилдаггүй, дөл шиг бадардаггүй, ердөө л хүр хорхой шиг тор нэхсээр байгаад нэг л мэдэхэд дэлхийг бүрхэж мэднэ. Лос Анжелесын супер маркет, Венецийн зах, Оросын универмаг, Жакартын гудамж, дөрвөн зүг, найман зовхист хятад инжаан, сайван, шожоон мужааны хийц лангуу дүүрчээ.
Энэтхэг эрдэмтэн Ража Моханы үзсэнээр, СССР гүрэн задран унаж, оронд нь олон улсын харилцаанд ганц туйл хэт давамгайлж, тэр ганц туйлыг тэнцвэржүүлэхийн тулд ШХАБ-ыг тус улс сонгосон ба тэгэхдээ Өвөр Ази дахь түүхэн ойр дотно улс орнуудтайгаа хэлхээ холбоогоо эргээж сэргээнэ, тэр утгаар олон туйлт дэлхийг хүссэн тэр үеийн Москва, Бээжинтэй ойртоход Энэтхэг арга буюу хүрсэн гэжээ.
Казахстан тэгсэн байна, ингэсэн байна гээд эшлээд бичээд байвал хэдэн арван хуудас болохоор юм. Тиймээс товчлоод Монголд хэрэгтэй жишээ сургамжаас нь бичье.
ШХАБ-ын хүрээнд хоёр гүрний цэрэг-стратегийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа ч цэргийн холбоотон гэж хэн хэнээ нэрлэдэггүй, Оросын зүгээс ч зарим цэргийн шинэ техникийн худалдаагаа хориглодог, зэвсгийн наймаандаа оросууд сэтгэл түгших нь мэр сэр харагддаг.