Монгол Улс дэлхийн бараг бүх улс оронтой дипломат харилцаа тогтоож, олон улс оронд ЭСЯ, ДТГ-аа ажиллуулж улсын төсөвт хүнд ачаа болж, санхүүгийн гарлагатай байна гэдэгтэй Элчин сайд байсан хүний хувьд би л лав санал нийлэхгүй.
Цэгэн цохилт Монголын нийгмийн үлэмж хэсгийг хамарч буй дүр зураг дээр харагдлаа. Системгүй төлөвлөгөөгүй асар ихээр конвейроор гаргаж буй дээд мэргэжилтэн бол томхон цэгэн цохилт гарцаагүй мөн. Тоо нь ихсэх тусам өртөг ихсэнэ, хэрэглээ ихсэнэ, авилга ихсэнэ, нийгэм суларна. Ажил хийдэг, бүтээдэг, босгодог нь багасна.
Ардчиллын эхний 10 жилд социалист эдийн засгийг устгаснаар Монгол Улсын хиймэл бөгөөд хэврэг аж үйлдвэр нуран унаж, улмаар олон мянган монголчууд уламжлалт нүүдлийн мал аж ахуйд суурилсан эдийн засгийн ахуй руугаа буцсан билээ.
Амь наана, там цаана «бензин»-ий домгийн үргэлжлэлээ дахин сөхье. Нийслэл Улаанбаатарт маань төмөр сүргийн гамшиг нүүрлээд бүх ажил үйлс, бүр бүх амьдрал ахуйг минь хуйгаар нь “Тэг зогсолт” руу чирлээ. Худал биш үү?
Монгол бол Орос ч биш Хятад ч биш. Эдгээр гурван улс бүгдээрээ XX зуунд өөрсдийн дэглэмээ үндэсний үзэл болон хувьсгалаар өөрчлөн сольж, өнөөгийн даяаршсан харилцан хамаарал бүхий ертөнцөд шинээр гарч ирсэн улсууд юм. Орос, Хятад төдийгүй маш олон Өрнөдийн орнууд өнгөрсөн 10 жилийн дотор Монгол Улстай бүх салбарыг хамарсан иж бүрэн хоёр талт харилцааг тогтоожээ.
Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Монголчууд өөрсдөө л хичээх асуудал шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад монголчууд өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ.