Улс үндэстнийг эвлэрүүлдэг, талцуулдаггүй, хуваадаггүй мэргэн түргэн аргыг бодож олохгүй бол оройтлоо.
Ядуурлыг арилгаснаа эдийн засгийн гол үзүүлэлт болгож байгаа нь хөгжил дэвшлийн уг үндэс нь хүн юм, хүний аж байдал сайжирч байж улс орон өөдөлнө гэдэг Хятадын эдийн засгийн реформын бодлогын гол баримтлал ажээ.
Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн томъёоллоороо Дэн Сяопин нийгмийн ямар байгуулал байх нь Хятадад гол биш гэж үзээд тэрбум хүнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой болгох лут том зорилтыг шийдсэн бол Си Жиньпин Хятадад либераль атлаа эрс шийдэмгий шинэчлэл явуулсаар явуулсаар 2049 он гэхэд АНУ-тай зэрэгцүүлээд ирэх үү?
Таныг тэр шинэ 6 жилдээ хэл үггүй, хийгүй, бусдын дургүй зэвүүг багахан хүргээд ээлжит хугацаагаа дуусгаасай хэмээн ерөөж бичиж байна. Гол нь тэрхүү 6 жилд ард иргэдийн амьдрал ахуй эрс дээшлээсэй!
Ядууралтай тэмцэх нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн гол үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдогийг манайд шууд хуулбарламаар байна.
Би МАН ба улсын түүхэнд хэрэг болох үнэн, зөв түүх хөндөж байна шүү. Анхааралтай уншаарай.