Энэхүү цуврал нийтлэлийг зөвхөн ноён Х.Баттулгад зориулаагүй, түүний халааг авах 6 дахь Ерөнхийлөгчид зориулж бичиж байгааг хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого залгамж шинжтэй, зөв эхлэлийг зөв өвлөх гэдэг утгаар дараагийн шинэ Төрийн тэргүүнд хүрэх болтугай!
- Хятад судлаач хоёр эрхмийн ярилцлага № 1
Хотоо харлуулсан, малаа зуданд алдсан дор хаяж 15 мянган малчин өрх нийслэлийг зүглэж, нийслэлийн түгжрэлийг нэмж, 15 мянган яндангаас хорт утаа уугиж, нийслэлийн агаарын бохирдлыг ихэсхэх тухай “ТВ9”-ийн сувгаар хөтлөгч хоёр залуу ам уралдан сэрэмжлүүлэн ярьж харагдана. Түгжрэлээр (мөн яндан) айлгачих шиг. “Малчдын 50 орчим хувь нь ядуучуудын эгнээ рүү орж байна” гээдтүгээмэл сошиал сайтын мэдээнд явж байх юм. Хэрэв үнэн бол маш том гамшиг айсуй! (Арай ч үгүй байлгүй?)Хорогдсон малын тоог нэрлэх аргагүй. Өссөөр байна. Нэгэнтээ хүйт даагаад бээрчихсэн (дотор нь хүйтэн орчихсон бол) бол ямар ч өвс тэжээл хивгээр тогтоох аргагүй хэмээн туршлагатай малчид ярина.
2022 оны намар Узбекистаны Самаркандад хийхээр товлосон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь ковид цар тахлын хоёр жилийн цахим уулзалтуудын дараа, тэгэх тусмаа олон улсын харилцаа огцом хурцадсан, дэлхийн шинэ дайны аюул ойртсон, Өрнөд ертөнц ба Орос, Хятадын хооронд зөрчил туйлдаа хүрсэн үед болох гэж байгаагаараа онцлог юм.