СССР-ийн нам, засгийн хоёр удирдагч Никита Хрущев, Николай Булганин нар 1955 оны 12 дугаар сард Энэтхэг, Индонез, Афганистанаар айлчлах үеэрээ Кабулд очоод буй зураг. Яг тэр үед Афганистаны Вант Улс нь зөвлөлтийн үнэлэмжээр “энх тайвны бүс” хэмээн тооцогдож хамтын ажиллагаа нь гэнэт цэцэглэжээ.
#нийгэм
#нийтлэл
Хоёр хөрш гүрэнтэй улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл-хүмүүнлэг гээд бүх салбарт хамтын ажиллагаа хөгжиж ирсэн. Манай зүгээс хэргээр саатуулсан, бусниасан, зогсоосон гэх ямар ч дутагдал байхгүй. Хоёр хөрштэй харилцаа хөгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах гэдэг чинь биднээс өөрсдөөс маань, бидний хүчин чармайлтаас их шалтгаална. Бэлэнчлэх сэтгэлээр хандаж болохгүй. Монгол-Зөвлөлтийн найрамдал эргэж сэргэхгүй. Тэр цаг үе эргэж ирэхгүй. Иймд өнөөгийн ОХУ-ыг СССР гэж харж горьдох, долгинож байгаад бэлгийн хороолол бариулах, оросуудаар ажил хийлгэх сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Хоёулантай ижил тэнцүү Иж бүрэн стратегийн түншлэлтэй байна. Энэ бол харилцааны оргил нь.
Өөрчлөгдөх дургүй гэдгийг нь би бүр сэтгэхүйн тодорхой жишээн дээр ойлгуулах гэж мучийдаг. Яагаад гэвэл өөрчлөгдөх дургүй гэдэгт хуучнаа асар ихээр гашуудан дурсан санагалзаж, шинэ юмыг, мэдэхгүй чадахгүйгээ дайсагнаж ханддаг монгол араншинг нь би дотроос нь олж хараад тэгж хэлж байна. Нэг нөхөр сошиалд ингэж шүлэглэжээ, би эшлэлээ. “Чаддаг нь хараал. Хийдэг нь хов. Хүсдэг нь мөнгө. Бүтээдэг нь ядуурал” гэжээ.
Сингапурт сонгуулийн кампанит ажил 9 хоног үргэлжилдэг нь нэг талаасаа зардал чирэгдэл гаргахгүй, нөгөө талаасаа хүмүүсийн ажлыг алдагдуулж сатааруулахгүй байх сайн талтай. Тэр нь ч Ардын үйл ажиллагааны намын ялалтыг хангуулаад байж болох юм. Ли Куан Югийн ууган хүү, одоогийн Ерөнхий сайд Ли Сиен Лунгийн хэлснээр бол, сингапурчууд Сингапурынхаа ирээдүйн зүг чигийг тодорхойлох удирдлагын багийг сонгодог учраас сонголт нь оновчтой, сонгуулийн дүнд ард түмэн нь хожсоор ирсэн гэнэ.
Тэрээр эхний нэг жилдээ дотоод асуудалдаа түүртээд ШХАБ-аар оролдох завгүй байсан биз. Бас түүнд зөвлөдөг, мэдээлэл хүргэдэг албад нь, зөвлөхүүд нь буруу мэдээлэл өгч, буруу тийш нь залуурдахыг оролдсон байж болно.