Эрүүл саруул үндэстэн болохын төлөө зүгээр л хөгж! Байнга 30%-ийн наана цаана байдаг ядуурлаасаа үтэр түргэн сал! Ядууралгүй болчихвол биднийг зовооx гадаад дотоодын бүх дайсан чинь алга болчихно!
ШХАБ-ын хоёр том локомотив нь Америк ба Өрнөдийг хамтран сөрж болдог юм байж гэе. Гэтэл тэдгээр нь өвөр хоорондоо далд зөрчил бугшуулж байгааг өрнөдийнхөн олж харах, онож хэлэхдээ бас гаргуун. “Хятадын нөлөө өргөжих тусам Орост асуудал үүснэ, одоогийн шатанд энэ хоёр гүрэн өрсөлдөөнөө нэг тийш нь болгоно, гэвч хэтдээ Оросын эрх баригчдын хувьд Хятадтай харилцаа нь түвэгтэй болно. Орос өмнө нь давуу эрхтэй байсан бүс нутагт Хятадын нөлөө хэрхэн өсч тэлж байгааг Москва ажигласаар байна. Орос өгч чадахгүй байгаа мөнгө, дэд бүтцээ Хятад тийш нь оруулна.
Энд зориуд тэмдэглэхэд, эдийн засгийн дотоод гачаал, ажилгүйдэл ядуурал, өвөлжилтийн хүндрэл, түгжрэл, бухимдал, улс төрийн тогтворгүй байдал, саяхны тэр хулгай зэрэг өөрсдөө дотооддоо шийдчихэж өлхөөн чадах хэдхэн сул талаараа эх орныхоо гадаад харилцааг, тэр дундаа зовж бүтээсэн хоёр талын хамтын ажиллагааг зольчихмооргүй байна. Тийм санаа сэдэл бүхий хүмүүс Монголд байдаг нь нууц биш.
Тогтолцоог бүрэн халж, цоо шинэ, барууны орнуудын (болж өгвөл АНУ-ын) улс төрийн намуудын тогтолцоог хуулбарлахаас аргагүй юм. Яаж? Хоёр үе шаттай!