Увс аймгийн нэгэн зууны ойг ёстой нижгэр тэмдэглэв. Түүхийн хар цагаан толбууд ор мөргүй алга болов. Харин Жамбын Батмөнх гэж түүхэн хүн тэр аймгаас төрсөн шүү, алдаршуулъя, хойч үедээ таниулъя гэсэн уриа бүхий пост, жиргээ үлэмж явж байна. Үнэхээр ч Батмөнх гэдэг түүхэн хүний тухай дурсахгүй байхын аргагүй тул би зориглохоор шийдлээ.
“Цаазаар авах ялын тогтоол боодол, боодлоороо асгарч байлаа, огт гэм буруугүй хүмүүс, өвгөд, эмгэд, балчир хүүхдийг буудаж байна.
#нийгэм
#нийтлэл
Ядуурлын бүх хэлбэрийг арилгах гэж юуг хэлнэв. Энэтхэгт, Бангладешт бол ойлгогдож байна. Монголд би л лав ойлгохгүй толгой эргээстэй хэвээр байна. Угаасаа нийгмийн харилцаа нь “Монголд ажил хийхгүйгээр хичнээн ч жил гэдэс цатгалан явах хувь тавилантай” болгочихсон юм бол ядуурлын бүх хэлбэр нь хувь хүн, гэр бүлээсээ шалтгаалаад ямраар ч байж болохоор. Тэр нь нийгэм-улс төр, олон улсаас үл шалтгаалан билэг танхай, зоргоороо МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь хувь төөргөөр нөхцөлдөнө.