Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга

Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хэчнээн монгол хүн, хэчнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая!

МАН-ын түүхийг 1920 оноос эхлэн тооцъё

Би МАН ба улсын түүхэнд хэрэг болох үнэн, зөв түүх хөндөж байна шүү. Анхааралтай уншаарай.

“Монгол Улс хөгжвөл хөгжихөөр гадаад таатай орчин бүрдчихсэн байна”

Олон улсын харилцааны нөхцөл байдал нөлөөлөх нь мэдээж боловч бүтэх бүтэхгүйн 90 хувь нь монголчууд биднээс шалтгаална. Өнөөдөр хөгжвөл хөгжихөөр тийм гадаад таатай орчин бүрдчихсэн байна. Бидэнд дайсан улс гэж алга. Бүх улс оронтой найрсаг харилцааг нэгэн зэрэг барьж чадаж байна. Хоёр хөршийн хооронд, хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэрийг зөв барьж ажиллаж байна. Монгол Улсын олон yлсын нэр хүнд өндөр байна. Монголчууд гадаадад зорчих, гадаадад ажиллаж амьдрах эрх нь нээллтэй баталгаатай байна. Юугаар дутлаа гэхэв. Гэтэл эдийн засаг сулхан, иргэдийн аж амьдрал сайжралыг олохгүй будилж байгаа бол түүнд гадаад бодлого огтоос буруугүй.


Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа (2)

Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тунэерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.

Зэрлэг нь цэнгэл монгол найр

Тун удахгүй “Цагаан сар” болно. “Цагаан сар” хэмээх үндэсний нэгэн баяр үргүй зардлын сонгодог жишээ нь.
#нийгэм #нийтлэл