Егөөдөл, эсвэл яг үнэн, алин болохыг олон улсын судалгааны элдэв статистик тоо баримт, харьцуулсан индекс, индикатор хэлээд өгдөг юм.
Монгол Улс залгамж чанараа хадгалсан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлогоо тууштай явуулсаар байгааг Польшийн Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал, АНУ-ын ТНБД-ын орлогчийн айлчлал сүүлчийн ганцхан 7 хоногт бэлнээ итгэлтэйгээр илтгэн харуулж чадлаа.
Энэ сайхан эрх чөлөөт, толерант нийгэм маань ингэхэд хэр бат бөх вэ? Арилж өгдөггүй нэг ядууралтай. Ядуурлыг дийлдэг ялдаг тийм төр-засгийг лав маний үеийн өнгөн дээр үзэхээсээ өнгөрсөн. Ядуурал Монгол Улсыг алж дууссан ба Үндэсний аюулгүй байдлыг дороос нь мэрж эхлээд дотроос нь ид хөнөөж байна. Аюулын харанга дэлдлээ!
Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай!
Манай үндэсний үйлдвэрлэл, ажлын байрууд, зах зээл, нийгмийн салбаруудыг нэг том багцлаад “Одоо боллоо!” гэж нэрлэгдэх салбаруудыг би нэрлэе. Жижиг дунд үйлдвэрийн салбар. Хөгжиж байнаа, худал биш. ЖДҮ гээд төсөл тендер явж байнаа. Гэтэл юу бүтээдэг вэ гэхлээр их эргэлзээтэй. Ядуурал (хамгийн гол нь!), ажилгүйдэл, улсын сан хөмрөгт том түлхэц болох үйлдвэрлэл л хөгжмөөрсөн.