Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Долоон голтой үлдэж чаддаг оросуудын омогшил

Гаднаас тавьж буй бүх хоригийг 1) зэвсгийн аж үйлдвэр, 2) байгалийн хий, 3) газрын тосны экспортоор нөхнө гэдэг нь алдсанаа эргүүлж нөхөх үнэмлэхүй зөв хэлбэр биш л болов уу, орчин үеийн эдийн засагчдын үзэж байгаагаар. АНУ, Европын Холбоо, G-7, ОУВС, Дэлхийн Банк нийлээд хориг тавьж буй, хөгжиж буй орнуудыг тэд шахна, эсвэл тэдгээр орнууд нь Оросоос маш хямд, доод үнээр худалдан авахыг оролдоно гэж тооцоолбол рецесс Орост гарцаагүй. ОХУ-ын Сангийн яамны стратегийн төлөвлөлтийн газрын захирал Максим Орешкин гэдэг хүний тооцоо Д.Медведевийнхээс шал өөр дүр зургийг бидний өмнө харуулж байна. Тэрээр Орос орон эдийн засгийн рецесст орлоо хэмээн шууд дүгнэжээ.

Ядуурлыг бууруулcан түүхэн туршлагаас нь Монгол л суралцууштай

Ядууралтай тэмцэх нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн гол үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдогийг манайд шууд хуулбарламаар байна.

Нийтлэг үнэт зүйлсээ монголчууд бид л бүтээнэ!

Улс үндэстнийг эвлэрүүлдэг, талцуулдаггүй, хуваадаггүй мэргэн түргэн аргыг бодож олохгүй бол оройтлоо.

Автомашины донтонд нэмэрлэх үгс

Монголчуудын шуналын дэвийг илтгэх донгуудын талаар улс орных нь хөгжлийн байж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл, хотын утаа, орчны бохирдолтой хамтатгаж байгаад л биднийгээ эвтэйхэн чимхээд байх нь тэр.

Д.Баярхүү: Ромын Папын айлчлал католик ​ертөнцөд Монголыг цоо шинээр таниулна

Папын айчлалаар ямар дүр зураг дэлхий дахинд харагдах ёстой вэ, Монголыг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл Монгол Улсад одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны наймдугаар сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш айлчилж, дэлхий нийтэд Монгол Улс бол үнэхээр энхийг эрхэмлэгч, нээлттэй гадаад бодлого явуулдаг, даян дэлхийд энхийг сахиулагч, энх тайвны төлөө тууштай зогсдог улс юм байна гэдэг мессэжийг хүн төрөлхтөнд өгсөн. Үүнийг Антонио Гутерреш өөрөө нотлоод, “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн зарласан. Энэ удаа яг жилийн дараа Ромын Пап айлчилж байна гэдэг Монгол Улс бол оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон улс юм байна гэдэг мессэжийг дэлхий дахин түгээнэ гэдэгт итгэлтэй байна.

Баяжихад чинь хэн ч балаг тариагүй

Манайд чинь зөв чиглүүлж, өөрсдөө хичээж чадвал, улс төр нь цэгцэрчихвэл баялаг амьдрал ойрхон байгаа юм байна. Дэлхийн алтан дундаж улс болж чаджээ. Өөрсдөө л хичээвэл тэрхүү 12 мянган долларыг өсгөчихөд төдийлөн зовлон туулахгүй. Алтан дундажаа сүүл барьж байгаа нэр бүхий 5 улстай харьцуул л даа.