Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Утааны шийдэл-2

Ийм гарчгаар 2017.02.03-нд бичсэнээс хойш бүтэн хавар, зун, намрыг өнгөрөөчихжээ.
#утаа


Хятад дахь буддын эрх чөлөө

Коммунист нэг намын хүчтэй засаглалтай, нэг намын хатуу үзэл сурталтай, тэр замаараа тасралтгүй 70 жил замнасан улс гэхэд өмнөд хөршид маань шашны эрх чөлөөг хаа ч гэж үлэмж чөлөөтэй тавьсан нь хааяа нэг зорчих үед мэдрэгддэг.


Миний аав

Аавын минь бичих туурвих авьяас чадвараас надад бага ч болов нялзсан болов уу хэмээн би өөрийгөө урамшуулдаг юм. Эрхбиш 30 орчим ном, нэгэн сэдэвт бүтээл, үүнд Монголдоо анхдагч болохоор (олон улсын харилцааны түүх, геополитик судлал, орчин үеийн арабын түүх гэх мэт) ном зохиол, 2600 гаруй нийтлэл өгүүлэл бичиж туурвисандаа өөгшөөд би тэгж ярьж байна л даа. Аав минь одоогийнх шиг системтэй боловсрол эзэмшээгүй ч намайг, биднийг боловсролтой, зөв хүмүүжилтэй, эрүүл энх өсгөхийн тулд хамаг байдгаа зориулсан. Ялангуяа мэдлэг боловсрол өвлүүлье гэж их ч боддогсон. Мэдлэг боловсролтой хүн маш их хүндлэл хүлээж чадна, маш том хөрөнгө эзэмшиж чадна. Аз жаргалтай амьдарч чадна гэдэг зарчмыг надад яалт ч үгүй суулгасан даа.

Оросуудын омогшил 2014 онд сэдэрсэн нь

Оросын өөрийнх нь “Демократические инициативы” гэх сангийн захирал Ирина ​Бекешкина гэдгийн ярьснаар бол Крымыг ОХУ-д нэгтгэе гэдэг дээр тэндхийн хүн амын 50-иас дээш насныхан л саналаа өгнө гэсэн урьдчилсан тооцоо хийгдээд байтал гэнэт 96 хувь гэсэн үзүүлэлт гараад ирсэн нь Украиныг өөрийг нь гайхшруулсан төдийгүй оросууд ч өөрсдөө итгэн ядан байсан болов уу. Энэ бол олон улсын эрх зүйд тулгарч байгаагүй шинэ үзэгдэл мөн.