Төв Азид Оросын чин хүслийг тээсэн «ШХАБ-ОДКБ» гэсэн геополитикийн холбоос дөнгөж буй болж байх яг энэ мөчид харин Турк аль хэдийнээ хийдгээ хийчихсэн, «ШХАБ-ОДКБ» гэдгээс илүүтэй «АСРИКА» гэх исламын холбоо, түүнийг санаачлагч ба хэрэгжүүлэгч Эрдоганы бодлого[8] ид хэрэгжиж эхлээд байгааг бид анзаарах ёстой.
Миний ойлгож байгаагаар Хятад улс гэв гэнэт хил хаасан явдал байхгүй. Хил хаах шалтгаанаа нөгөө талаас хэлж ойлгуулж байсан байх. Ямар нэгэн байдлаар бидэнд мэдээлэл өгч байсан. Тэгэхлээр гэнэт хил хаагаад хоёр улсын харилцааг хүндрүүлсэн явдал байхгүй гэж харж байна.
Монголчууд гэж ийм нэг жижиг атлаа бас аугаа үндсэнтэн байдаг юм байна, тэд маш чадварлаг, маш хичээнгүй, маш хэрсүү, эрүүл чийрэг улс хэмээн үнэлэхийг хоёр чихээрээ сонсож сууна гэдэг сэтгэл огшоосон хэрэг шүү дээ. Ялангуяа Иракт хамтран алба хашсан НАТО-гийн офицер польш хурандаа бүр бахархалтайгаар яриад байсан гээч. Энүүхэндээ гэж хэлэхэд Монгол-Польшийн орчин цагийн бат бэх харилцааны нэг үндэс нь Иракт хамтран энхийг сахиулж байсан тэр түүх байсан юм биш үү? Аззаяа гэх тэр түрүүч түүхэн гавьяатай шүү.
Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаа анхны бүрэн эхээр нь толилуулъя.
Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ.
Азербайжан, Украинд адилтгахаар үзэгдэл өчнөөн төчнөөн өрнөсөн, өрнөж ч байна. Үндсэрхэг үзлийг дэвэргэх нь хэтэрсэн. Азербайжанд пантюркизмын үзлийг курдууд дэвэргэсэн ба Украинд бандеровщина гэх үзлийг “неонацист” гэж оросуудын нэрлээд буй хэт даврагчид дэвэргэсэн.