Монгол дээл өмсөөд хэд хэдэн удаа мэдэгдэл (бараг мэдээжийн) хийчихвэл дараагийн сонгуулиар бат гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөд хандаж, бас тэдний араас жирийлгэж яваа, зуузай холбох хүсэлтэй хэдэн зуун (мянга хол давна даа) нөхдөд хандан энэ хэдэн мөрийг тэрлэв.
Оросын шовинизм эдүгээ Кремлийн үйл хөдлөлийг хөтлөх ба гадагш хийх дайндаа хүн амаасаа ихээхэн дэмжлэг олж буй, хүн амынх нь ихэнхи нь Их Оросын үзэлд эргэлтгүй хөтлөгдсөн дүр зураг харагдах авай.
“Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” хэмээх өгүүллийн минь үргэлжлэл.
Монгол Улсаа, түүх соёлоо сурталчлаад, шүтээн нь болоод явж байгаа “Тhe Hu” хамтлаг, урлаг соёл, циркийн одод, тамирчдын алдар хүнд өндөрт гарсныг бахархалтай тэмдэглэхийн хамт тэднийхээ зовж бүтээсэн үйлсийг бүү харлуулаач гэдэг утгаар хэдэн мөр бичлээ, өршөөгөөрэй!
“Монгол бөх” гэдгээр монгол бөхчүүдээ шууд нэрлэсэн хэрэг бус, спортын төрөл гэдгээр хэллээ.
#чөлөөт цаг
#нийтлэл
Бүх хүн л Сингапур бол 1 буюу 2-рт ордог арлын орон, хамгийн сайн өрсөлдөх чадвартай улс гэх мэтээр бичсэнийг уншаад байна. Нэг буюу 2-рт ордог далайн боомт буюу нисэх буудалтай. Нэг буюу 2-р зэргийн агаарын тээвэртэй гэх мэт. Зарим нөхөд хэт шургуу ажиллаж, сэтгэл санааны дарамтад орлоо хэмээн гомдоллож биднийг зэмлэдэг. Тэгвэл 3,4,5-р байранд очъё л доо. Энэ хамаатай гэж үү? Миний хариулт бол тийм ээ, энэ хамаатай гэж хэлнэ. Бид өрсөлдөх чадвараараа дээд зэрэгт байхгүй л бол ер нь бидэнд далайн боомт байгаад яах юм бэ? Эсвэл нисэх буудал, агаарын тээвэр байгаад яах юм бэ?