АЦС баяжуулсан уран ашигладаг. Хэдий бага түвшний баяжуулалт шаардагддаг ч нэгэнт ийм түвшинд баяжуулах чадвартай бол цөмийн зэвсэгт ашигладаг өндөр түвшний баяжуулалтыг ч хийх боломжтой учраас өрнөдийн орнууд цөмийн энергийг цөмийн зэвсэг дэлгэрэх эрсдэл гэж үздэг. Тийм учраас францчууд уран олборлолтын дараа Монголд зөвхөн шар нунтаг гаргана. Нэг үгээр бол АЦС барихгүй гэж ойлгоход болох нөхцөл юм