Өнгөрсөн хэдэн өдрүүд үнэхээр манай хотыг өмнөхөөс тэс өөр агаарт умбуулж орхих шиг бодогдоно. Азийн шинэ лидер, ардчиллын бас нэгэн содон авхай Ан Сан Су Чи өдөр нь Төрийн ордонд илтгэл тавьж байхад, шөнө нь BBC-гээс нэрлэсэн дэлхийн шилдэг 500 дуучны нэг Сайнхо Намчылак нэгэн шөнийн клубт тоглов.
#чөлөөт цаг
#нийтлэл
Твиттерийн “дайн” сүүлийн үед манайд эрчимжлээ. Намаараа талцаж хэрэлдэх, бие биенээ гутаах нэгэн том тайз болсон гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн улс төр дагасан залуус хөгжилдөж байдаг талбар байсан бол сүүлдээ улстөрчид нэр хүндээ өсгөх гэж тоглодог сурталчилгааны талбай болон тэлж байна.
#улстөр
#нийтлэл
Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй. Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж байна. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын концертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо хийсэн юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
УИХ-ын чуулганаар дэд дарга С.Баярцогтын өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж улс төрийн театрыг үзэх үзвэртэй болгов. Бараг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас илүү энэ асуудалд гишүүд анхаарал хандуулж байх юм. Том утгаараа бол манай улстөрчдийн юунд илүү ач холбогдол өгдөг, юун дээр сүрхий улайран тоглодог зуршилтайг нь томруунаар харуулсан явдал юм.
#улстөр
#нийтлэл
Хэдхэн хоногийн өмнө Хойд туйлыг зорин одсон Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр зорьсон зорилгодоо хүрч, хойд мөсөн далайг туулан, монгол хүний мөр хүрээгүй буурал дэлхийн будант тэргүүнд Төрийнхөө далбааг заллаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргажээ. АТГ гэсэн энэ гурван үсгийг хараад л хадны мангаа гэх нь халаг хардаг болсон, хаалга үүдийг нь татах нь байтугай хажуу хавиргаар нь өнгөрөхдөө жийрхдэг болчихсон өнөө үед өөрөө АТГ-т өргөдөл гаргадаг хүн байдаг ажээ.
#улстөр
#нийтлэл