Эдүгээ Аргентин улс Латин Америкийн эхний гурван том эдийн засагтай орны нэгд тооцогддог бөгөөд газар тариалан, бэлчээр зонхилсон 2.5 сая ам км нутагтай, хүн ам нь 43 сая (80 хувь нь Европ, дийлэнх нь Испани, Итали гаралтай), нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган долларт хүрсэн, шинээр хөгжиж буй (emerging) орон юм.
#дэлхий дахинд
#нийтлэл
Зээлийн хүү жилийн 20 хувьд хүрсэн улсад ямар ч бизнес хийх утгагүй, зөвхөн далд, хууль бус бизнес л цэцэглэж, авилга хавтгайрдаг. Банкны бүлэглэлд багтаагүй компаниудын санхүүгийн зардал өссөнөөр ажилчидаа цомхотгож, цалин нэмэх боломжгүй учир чадвартай хүний нөөцөө гадагшаа алдаж, иргэд нь ирээдүйдээ итгэлгүй болох нь үндэстний хамгийн том гарз, хохирол юм.
Хөдөөд шилжих суурьшихын давуу талыг эдгээр хүмүүс юуны өмнө эрүүл агаар, замын түгжрэлгүй амьдрал, цөөхөн хүүхэдтэй анги, ойр дотно харилцаа, хотын хүний нүдээр харахад асар их бизнес боломжууд гэжээ. Монголын аль ч аймаг, суманд интернет орсон, засмал замаар дийлэнх нь холбогдсон, дэлхийн хаанаас ч юу худалдан авах, сурч боловсрох боломж түүхэндээ анх удаа бүрдсэнийг тэд бүгд онцолсон юм.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл ба хоцрогдлын асуудлыг бий болсон цагийнх нь сэтгэлгээнээс нэг эрэмбээр дээгүүр түвшнээс харж шийдэх шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (media) бол хүчтэй зэвсэг. Хэвлэл мэдээлэл (press) нь нийтийн эрх ашгийг хамгаалагч, үйл явдлын гэрч, өмнөөс нь ярих хүнгүй хүмүүсийн дуу хоолой болдог учраас нийгэмд хууль зүй, шударга ёсыг сахиулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг.
#эдийн засаг
#нийтлэл
“соёлын довтолгооны компанит ажил зохиож хүн бүрийг оо, сойз, орны даавуу, гар амны алчуур хэрэглүүлж сургасан шиг, эдүгээ дижитал соёлын “довтолгоо” хийх шаардлагатай байна.