Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсын сургуулийн адил хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал нэмж олгож байгаа нь хачирхалтай. Хувьсах зардлын хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох ёстой ч, алдаг оног хийж байгаа нь хэний лобби вэ?
Өрхийн орон сууц худалдан авах чадварыг сарын орлогынхоо 30 хувийг орон сууцны зардалд зарцуулах боломжтой эсэхээр тооцдог. Хүн амын 45 хувь нь тийм чадваргүй (Зураг 3) болох нь харагдаж байна.
Төр засгийн өндөр албан тушаалаа ашиглан, гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хөрөнгийг хувьдаа завшсан хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Харин Монголд яригдаад буй ХБ, нүүрсний хулгай, Суруга компанитай холбоотой хэргүүдийг үйлдэгчид, төрийн өндөр албан тушаалтанууд хариуцлага хүлээх болов уу. Шүүх засаглал шудрага ажиллахад Монголын иргэд эргэлздэг болсон. Сонгууль хүртэл сунгаж байгаад, засгаа солигдохоор мартагдаж, бахь байдгаараа хулгайч нар нь жаргаад, хөдөлмөрлөсөн нь ядуураад л байх болов уу?...
Ийнхүү эдүгээ бий болсон геополитикийн бодит байдал өмнө нь хийн хоолойг өөр улсаар дамжуулахаас татгалзаж байсан Хятадын бодлогод өөрчлөлт оруулав. Оросууд ч бас өндөр уулсыг дамжуулан их зардлаар, өөрийн хийн нөөц их, дундад азийн хийн хоолой дайрч буй Урумчид хүрэх Алтайн замыг биш, уул намаг байхгүй, Бээжингийн том хэрэглэгчид хүрэх хамгийн дөт зам буюу Монголын, талын замыг сонгоход хүрээд байна.
Таван толгойн хувьцааг Торонтогийн бирж дээр зарахын тулд хийх ажил их байна.