Шинэ онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохионо. Гучин жил явсаар Монгол улс маань салаа замын уулзвар дээр ирээд байна. Яг одоо бид улс төрийн хувьд хуулиар засаглах уу, эсвэл хуулийг ашигласан улс төрчдийн гар дор амьдрах уу; эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй үлдэх үү, эсвэл Эрдэнэбилэгизмийг үргэлжлүүлэх үү; нийслэлийн иргэдийн хувьд утаатай цементэн ширэнгэд амьдрах уу, эсвэл эрүүл, ногоон орчинд аж төрөх үү гэдгээ шийдэх гэж байна. Бас сонгуулийн жил...
ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд ТББ-уудтай холбоотой хууль тогтоомждоо ганц, нэг өөрчлөлт оруулах биш, юуны өмнө энэ салбарыг хамарсан, цогц үнэлгээ хийх хэрэгтэй байна. Дараа нь мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй гэж үзсэн байгууллага тус бүртэй уулзаж, хамтран ажиллах шаардлагатай.
Ийнхүү эдүгээ бий болсон геополитикийн бодит байдал өмнө нь хийн хоолойг өөр улсаар дамжуулахаас татгалзаж байсан Хятадын бодлогод өөрчлөлт оруулав. Оросууд ч бас өндөр уулсыг дамжуулан их зардлаар, өөрийн хийн нөөц их, дундад азийн хийн хоолой дайрч буй Урумчид хүрэх Алтайн замыг биш, уул намаг байхгүй, Бээжингийн том хэрэглэгчид хүрэх хамгийн дөт зам буюу Монголын, талын замыг сонгоход хүрээд байна.
Хоолой тавихад, ГТБҮ-ийн тооцоогоор 350 сая доллар шаардлагатай, хугацаа нь 2-3 жил; харин төмөр зам 660 сая доллар, барих хугацаа нь тодорхойгүй ажээ. Тээвэрлэх зардал хоолой 1 тонн нь 7 доллар; төмөр зам 2 дахин их болно гэнэ.
Олон туйлтай болж буй дэлхийн газрын зураг дээр, манайх шиг жижиг орон аль нэг талд нь түрүүлж орохыг яарах шаардлагагүй. Энэ бол их хөрөнгө мөнгөтэй, хүчирхэг эдийн засаг, цэрэг армитай том гүрнүүдийн ажил.
Гадны хөрөнгө оруулалт финтекд орж ирдэггүй бөгөөд зүгээр л WeChat монголын банкуудын данстай холбогдоод, эсвэл Facebook Calibra цахим түрийвчээ зэх зээлд нэвтрүүлэхэд л Монгол улс бэлэн бус төлбөр тооцооны хяналтаа автоматаар алдах юм.