Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Ялгарах гэж ялархав буюу Монголын засаглалын төрх 2012 оны нэгдүгээр сар

Доллар, хүйтэн хоёр уралдан чангарч, инфляц өссөн нэгдүгээр сарыг Монгол Улс даяараа зургаан сайд томилох гэж зав чөлөөгүй бужигнан өнгөрөөв.
#эдийн засаг #нийтлэл

Яагаад форум?

Монголын эдийн засгийн ээлжит форум болох гэж байна. Улс орны хөгжлийн холбоотой олон арван бусад зөвлөлгөөнөөс энэ чуулга уулзалт юугаараа ялгаатай юм бэ?
#эдийн засаг #нийтлэл

Авлига Монголд 2020 он хүртэл буурахгүй

Монгол Улс 2015 оны авлигын үзүүлэлтээр (“Транспаренси интернэшнл” байгууллагын) 100 онооноос 39-ийг авч 168 орноос 72, урд хөрш 37 оноогоор 84, хойд хөрш 29 оноогоор 119 дүгээр байрт жагсав. Жагсаалтыг Дани 91 оноогоор тэргүүлж, Финланд, Швед, Шинэ Зеланд удааллаа.
#эдийн засаг #нийтлэл

Монголын гажиг ардчилал

Хувийн өмчид суурилсан эдийн засаг, нийгмийн тогтолцоог капитализм, төрийнхөд тулгуурласныг нь социализм гэдэг. Капиталист нийгмийн төр засаг нь олонхын дарангуйлал буюу ардчилсан бүтэцтэй байдаг. Социалист нийгэмд ядуучууд, ажилчин ангийнхны дарангуйлал тогтоно гэдэг ч үнэндээ төрийн эрх мэдлийг ганцхан намын цөөхөн удирдлага, ихэнхдээ нэг хүн бүх насаараа зангиддаг.
#улстөр #нийтлэл

Зам бол хөгжлийн түлхүүр

Улс орны хөгжлийн суурь бол зам юм. Муу замтай хөгжилтэй орон гэж үгүй, зөвхөн зарим хөгжиж буй эсвэл буурай, ядуу орон муу замтай байдаг.
#эдийн засаг #нийтлэл

Нийтийн тээвэр гацсан шалтгаан

Нийслэлийн автобуснуудын тал нь үйлчилгээнд гараагүйгээс болж иргэд явгаран, ажилдаа хоцорч, хот ихээхэн бухимдлаар дүүрэв. Хотын амьдралын хэм хоёр хоног ийн алдагдлаа. Нийслэлийн болон хувийн өмчийн 1000 гаруй автобус 77 чиглэлд үйлчилдгээс хувийн хэвшлийнх нь ажил хаяснаас болж 37 чиглэлд нь нийтийн тээврийн үйчилгээ тасалдав.
#нийгэм #нийтлэл