Нийгмийн тэгш бус байдал газар авч, үнийн өсөлт, ажилгүйдэл, ялангуяа өмнөд нутгийн залуучуудын дунд ажилгүйдэл, нийгмийн шударга бус байдал, түүний дотор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ялгаа улам бүр тэлсээр, цар тахлын үеэр байдал бүр хурцдаж олон жилийн тэвчээрээ иргэд алджээ.
Марксын тайлбарласан үйлдвэрлэлийн хэрэгслийн эзэд болон тэдэнд ажиллаж буй хөлсний ажилчдын хоорондын тэмцэл 21-р зуун гараад хурцдах хандлагатай боллоо.
Өмнөд Монгол бол 1.2 сая х.д.км талбайтай, Монгол, Орос улсуудтай хил залгадаг том нутаг. БНХАУ-ын өөртөө засах таван бүс нутгийн нэг нь. Хүн ам нь 24 сая, тэдний 4.0 сая нь Монголчууд. Байгалийн баялаг арвин, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт ашигт малтмал их, ялангуяа газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг.
Намууд хэрэв эрс шинэчлэлт хийж чадахгүй бол улс төрийн тавцангаас алга болно.
Мэдээлэл улам бүр нууцлагдах болсон нь МУ-д авлига, шударга бус өрсөлдөөн газар авч буйн суурь шалтгаан.
Анагаах ухаанд харилцан холбоотой, хам шинж тэмдгүүдийг синдром гэж нэрлэдэг. Энэ нь Грекийн “цуг өрнөх” гэсэн үгнээс гаралтай. Монгол улс маш их улс төржсөн учраас сонгуулийн үеэр иргэд хүчтэй талцан хуваагдаж, гэр бүл дотор хүртэл том маргаан болдог.
#улстөр
#нийтлэл