“соёлын довтолгооны компанит ажил зохиож хүн бүрийг оо, сойз, орны даавуу, гар амны алчуур хэрэглүүлж сургасан шиг, эдүгээ дижитал соёлын “довтолгоо” хийх шаардлагатай байна.
Монголын эдийн засагт ийнхүү арван жил тутам алтаар “дуслын” тариа хийж ирлээ. Алтан “дусал” нь эдийн засгийг сэргээдэг ч, байгаль орчин, нийгмийн эдийн засгийн амьдралд яг ямар үр дагавар авчирч буйг нийгэм даяараа ил тод ярилцаж дүгнэх шаардлага тулгарлаа.
Бид Монгол банктай олон удаагийн яриа хийж, бичиг солилцсон. Монгол банк энэ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөртөл Савада сан хувьцаагаа зарахыг зөвшөөрөөгүй. Үнийн санал амжилтгүй болсон, учир нь Монгол банк үнийн саналыг хүлээж авалгүй жил болсон. Тэр үед би бууж өгсөн. Хэдэн сарын дараа, Монгол банк энэ процессыг хүлээн зөвшөөрч, Савада сан хувьцаагаа зарсан.
Улс төрийн түүхэн том наймаа 2024 оны сонгуулиар болох магадлал өндөр. Жишээ нь АН-ын Сүхбаатарын талбайн зүүн талд байсан байрыг Д.Эрдэнэбилэг худалдан авч буулгасан. Тус газар дээр өндөр ордон бариад өгье, бас сонгуулийн чинь бүх зардлыг хангалттай санхүүжүүлэх саналаас АН татгалзах уу? АН ялбал барьцаанд нь Эрдэнэтийн 49 хувийг түүнд буцааж өгөхийг амлах тохиролцоо хийх үү? МАН-д ч бас цаг эргэхийг хүлээж буй бүтэн фракц байгаа, тэд юуг яаж хэрхэн наймаалцахыг таашгүй.
... Мөн хуулийн этгээдээр дамжуулан барилгын салбарт мөнгө угааж байна. Авлигын мөнгийг голдуу гэр бүлийнхээ гишүүдийн банкны дансаар авдаг. Тэгээд гадаадын банк, оффшор данс, бусад санхүүгийн байгууллагууд руу шилжүүлж байна.
Нийгмийн дэг журмыг хангах нь төрийн чухал дөрвөн үүргийн нэг. Нөгөө гурав нь үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн шийдвэр гаргах юм.