Төв банк арилжааны банкуудад 0 хувийн хүүтэй мөнгө өгч, банкууд иргэдэд 6 хувьтай зээл болгон дамжуулж ирлээ. Жилд дунджаар ДНБ-ний 2 хувьтай тэнцэх буюу 600-800 тэрбум төгрөгийн моргэжийн хөнгөлөлтэй зээл гарч байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвтэй үндэсний зөвлөгөөнийг өнгөрөгч Баасан гарагт нийслэлд зохион байгуулав.
Саяхан танилцуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнээс харахад эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх гол нийгмийн эрсдэлт хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл ба ядуурал, зан үйлийн эрсдэлт хүчин зүйл нь архи согтууруулах ундааны хэт хэрэглээ байв. Мөн бусад эрчүүдтэй зодоон цохион хийх, гэр бүлээс гадуур харилцаатай байх нь ойр дотны хүнээ хүчирхийлэх бас нэгэн зан үйлийн эрсдэлт нөхцөл болж байна.
Энэ амралтын өдрүүдэд МУ-д түүхэн том мөнгөн дүнтэй улс төрийн наймаа явагдах болтой. Учир нь намын жагсаалтанд өөрөө/ах дүүгээ оруулахын тулд намд нь 2-6 тэрбум төгрөг (1.8 сая дол) “хандивлах”наймааны тухай нийгмийн сүлжээгээр шуугисаар байна.
Хөгжлийг чирэх хүлээлт дагуулсан уул уурхайн салбар маань одоогоор хөгөө л чирж явна. Буруутан нь мэдээж салбар нь өөрөө биш, түүний засаглал юм.
Бууруулах байсан нэг том зардал нь цар тахлын үед ДНБ-ний 4 хувьтай тэнцэх болсон хүүхдийн мөнгө. Төсөвт энэ мөнгийг сарын 3.5 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн хүүхэд бүрт сарын 100 мянган төгрөголгохоор оруулсан. Тэр нь нийт хүүхдийн 90 хувийг хамрана гэсэн нь 2024 оны сонгуульд бэлдсэн ажил болтой. Үүнийг зөвхөн эмзэг өрхийн хүүхэд бүрт бодитой хүргэхэд л зардал хоёр дахин буурч, ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, төсөв алдагдалгүй гарах байлаа. Хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохын оронд зөвхөн шаардлагатайд олгох нь зүйд нийцнэ, сонгогдох төлөвлөгөөнд нь мэдээж нийцэхгүй.