Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Казахстан ба уран

2024 онд Казахстан 23,270 тонн уран үйлдвэрлэж, дэлхийн нийлүүлэлтийн 40 гаруй хувийг дангаараа хангажээ. 2009 оноос хойш тус улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч хэвээр байна. Ураны экспорт нь Казахстаны хувьд онцгой ач холбогдолтой; 2023 онд 3.43 тэрбум ам.долларын орлого олж, улсын нийт экспортын 4.4 хувийг бүрдүүлсэн. 2024 онд уран нь өндөр технологийн экспортын 62.7 хувийг бүрдүүлж, 4.6 тэрбум ам.долларт хүрсэн нь онцлох үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн эрэмдэг тогтолцоо ба эмийн ТҮЦ

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш 1900 төгрөг давсантай уралдан нийгмийг цочроосон нэг явдал бол гурван сар хүрээг үй 16 нярайд насанд хүрсэн хүний тунгаар бэлдсэн фенобарбитал гэдэг эмийг “Монос” эмийн сангийн түгээгч андууран, олгож хордуулсан үйлдэл байлаа.
#нийгэм #нийтлэл

Тэнгэрийн хуйвалдаан

Аль ч оронд, түүний дотор манайх шиг дэлхийд эхний хорьд багтдаг том газар нутагтай, хамгийн сийрэг хүн амтай оронд агаарын тээврийн үйлчилгээ нь боломжийн үнэтэй, хүртээмжтэй, чанартай байх чухал.
#нийгэм #нийтлэл

Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр үлдээх үү?

Ийм хуульд “Төрийн эдийн засгийн үндсэн үүрэг” гэсэн тусгай заалт оруулж, төр зөвхөн хүний амь нас, өмчийн аюулгүй байдлыг хамгаалах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, гэрээний хэрэгжилт, өмчийн эрхийг шүүхээр хамгаалах, шударга өрсөлдөөнийг сахиулах үүрэгтэй гэдгийг тодорхой заах нь зүйтэй. Үүнээс өөр эдийн засгийн үйл ажиллагаанд төр оролцох ёсгүй. Үүнийг олон улсад “шөнийн манаач төр” гэж нэрлэдэг.

Цахим хуваагдал ба алтан боломж

Монголын нийгэм хоёр хуваагдаад байна. Мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим ертөнцөд нэвтрэн орж, хэрэгцээт мэдээллээ олж ашиглаж чадаж буй эсэхээр ялгарч байгааг цахим хуваалт (digital divde) гэж нэрлэдэг.
#нийгэм #нийтлэл

Монголын цахим боломж

Монголын цахим боломжуудтай зэрэгцэн тодорхой сорилтууд тулгарч байна. Дэлхийн 17 дахь том газар нутагтай, хамгийн сийрэг суурьшилтай улсын хувьд нутаг дэвсгэрийн ердөө 23 хувь нь шилэн кабелийн холболттой байхад хэрхэн цахимжуулах бодлого нь чухал юм. Хөдөө тал нутагт хотын дэд бүтцийн загварыг хуулбарлах боломжгүй учир Монголын өвөрмөц газарзүйд тохирсон инновацийн шийдлүүдийг хүлээн авах хэрэгтэй юм. Одоогийн 52,480 километр шилэн кабель нь тийм шийдлийн суурь болж байгаа ч жинхэнэ арга нь газарзүйг ямар ч хамаагүй болгох технологи, буюу хиймэл дагуулын холболт, гар утсанд төвлөрсөн харилцаа холбооны архитектур илүү тохирох юм.