Сартваахь, ялгуугсан гэх мэт үгийг феодалынх гээд халах гээд байхаар нь Ри багш арга хэрэглэж Сартваахь Ленин, Ялгуугсан улаан арми гэж холбоо үг болгоод аварсан түүх ч бий. Ямар ч хүнд сурталтан Ленинийг сартваахь биш, Улаан армийг ялгуугсан биш гэж хэлж зүрхлээгүй юм билээ. Жамцын Бадраа гуайн дууны шүлгэнд ч сонин содон үгсийг албаар хэрэглээнд нэвтрүүлэх гээ юү гэлтэй шигтгэж оруулсан нь байдаг.
Дилова хутагт Балтиморт, Жон Хопкинсын их сургуульд байхдаа Японы монгол судлаач Широ Хатторид нэн сонирхолтой гурван түүхийг ярьж, дуу хураагуурт бичүүлсэн байна. Эдгээр нь сүүлийн үед “болсон явдал” гэж нэрийдэх болсон, буг чөтгөр, сүнс сүгтэй биеэр учирсан улсын ярьсан хууч буюу нэг ёсондоо “аймшгийн” төрөлд хамаарах үүх түүх, яриа хөөрөө юм.
Америкад тэгтлээ алдаршаагүй атлаа Номхон далайн бусад бараг бүх улс, Азийн орнуудад хит болсон Касабланка хэмээх дууны үгийг гүнзгий ойлгоё гэвэл “Касабланка” гэж алдарт киног, тэр кинон дээр дуулдаг As time goes by хэмээх дууг мэдэх ёстой юм.
Гадаад дахь монголчуудын хэл соёлын асуудал хэмээн олон жил ярьж байна. Чухам юу хийх вэ гэдэг дээр санаа оноо өгөх үүднээс БНСУ-ын туршлагыг танилцуулъя.
Бид саяхан “Ажилч эмэгтэй” сэтгүүлийн 1929 оны дугаар 11 (сард нэг удаа гардаг, дугаар 11 нь 12 сард хэвлэгдсэн) - ээс “Шалиг хүүхэн ба сайхан хүүхэн” хэмээх нийтлэл маягийн өгүүллэг олсон, энэхүү өгүүллэгийг Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл мөн болохыг батлахыг зорих юм.
Би зүгээр гэрээ хамгаална, аз жаргал авчирна гэсэн болохоор жижигхээн морин хуур ирэх байх гэж бодож байсан юм. Тэгсэн чинь бүр маш том морин хуур. Яг мэргэжлийн, тоглолтын морин хуур хүрээд ирсэн.