Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурал, Монголыг сурталчлах соёлын үйл ажиллагаа, “Монгол хэл соёлын зуслан”-д оролцохоор Соёл Урлагийн Их Сургуулиас ирсэн багийн нэг гишүүн нь зураач, уран бүтээлч Будзагдын Нандин-Эрдэнэ байв. Нандин-Эрдэнэ нь уран зураг, коллажаар дагнан туурвидаг, уран бүтээл нь нийгмийн эмзэг сэдвийг хөнддөгөөрөө онцлогтой, Монголын орчин цагийн урлагийн нэгэн тод төлөөлөл билээ.
“Гүнтэр Рафаэлын хийлийн концерт №2” нэрээр хөгжмийн ялтас болгон гаргасан байна. Худалдаанд гарсан энэ ялтаснаас та бид Германы оркестртой эгшиглэсэн монгол аялгууг сонсох боломжтой, энд харин одоо хөгжмийн зохиолч Халхын Эрхэмбаярын чуулбарыг сонсоод төрсөн сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцъя.
Нэгэн ярилцагадаа Гэйнор "Энэ дуу бол өөрийг нь гомдоосон зүгээр нэг "хөгийн" залуугийн тухайд төдий биш юм. Цаг хугацааны уртад хуучиршгүй энэ яруу найраг бол ирээдүйн тухай, унаад босохын тухайд, хүн гэгч амьтны сэргэн мандах сэтгэл итгэлийн тухай дуу юм" хэмээсэн байдаг.
Хориод том төмөр шүүгээнд түүний захидлууд хадгалагдаж байна. Энэ бүхнээс ялангуяа Поппе, Мостарт, Рахевилз, Санжеев нартай бичилцсэн захидал нь хувийн гэхээсээ илүү Монгол хэлний үг авиа, бичиг дурсгалыг хэлэлцсэн, шийдсэн аястай учраас Монгол судлалд маш чухал болох нь дамжиггүй.
5 сарын 22-24 өдрүүдэд Дэнвэр хотноо Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн болох гэж байна. Дэнвэрээс гараагаа эхэлсэн энэ тэмцээн ийнхүү Дэнвэрт арван жилийнхээ ойтой золгож буй хэрэг. Дөнгөж саяхан АНУ дахь монголчуудын хамгийн амжилттай яваа компани болох Пирамид Гранит 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн.
#чөлөөт цаг
#нийтлэл
Soft power буюу “зөөлөн хүчний бодлого” гээчийг Америкийн судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээр улс төрийн тусгай судлагдахуун, нэр томьёо болгон хэвшүүлсэн гэж үзэж буй. 1910 онд монгол хэлээр гарч байсан сонинд аль хэдийн ийм бодлого буйг таньчихсан, Хятадын “зөөлнөөр улируулах арга” гээчийг анхааруулан хэлж байсан нь улс төр судлаач нарт маш сонин баримт болох юм.