Би Н.Поппетой 1954 онд анх уулзсанаасаа хойш 1992 онд нас барахыг нь хүртэл 38 жил ойр дотно байсан. Би өөрийгөө түүний хамгийн шилдэг, ухаантай шавь нь гэж хэлэхгүй. Олон сайн судлаачид ирж түүнээс суралцаж байсан. Гэхдээ би бол хамгийн удаан, ойр ажиллаж үр шимийг нь илүү их хүртсэн шавь нь юм.
Тогтох тайж нь Солон уулнаа сууж, тэр үеийн Манжийн шинэ бодлогын дагуу Монгол нутагт түрэн орж ирээд байсан хятад цэргийн эрхтэнтэй тэмцэж, дараалсан олон ялалт байгуулсны тул ард олноо ийнхүү дуу болон мөнхөрчээ.
Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлал бүрдээ гагц хийн хоолой асуудаг уламжлал тогтжээ. Тэгвэл дараагийн удаад хийн хоолойг хойш тавьж, Ноён уулаас олдсон эд өлгийн зүйлийг бүтнээр нь эргүүлэн авъя хэмээх санал өргөх хэрэгтэй.
Эцсийн баяр дуусахад эхний баяр эхэлнэ, амьдралын энэ тойрог, цагийн энэ эргүүлэг дотор аж төрөхөд заавал тэр тэмдэглэлт өдөр нь тохиогоогүй ч гэлээ зүгээр л хайртай гэдгээ хэлэх гэж, харилцуураар дууг нь сонсох гэж, хамгаас илүү түүнийгээ гэдгээ хэлэх л гэж залгаж бас болно шүү дээ.
Өвгөөдэй Дамдинсүрэн агсны өөрийнх нь бичиж үлдээсэн дуртгал, өгүүлэл, бүтээлийн эшлэл учраас эрхэм уншигч та ч гэсэн миний адил, эгээ л Дамдинсүрэн гуай дүрээрээ суугаад сургаал зөвлөгөөгөө хайрлаж буй мэтээр сэтгэн уншаарай.
Хуучны байшин барилгаа нурааж шинийг барих уу, эсвэл сэргээн засварлах уу хэмээх асуудал өдгөө манай улсын нийслэлийн шийдэх чухал асуудал болжээ. Төв музейн барилгыг хэдийн нураагаад эхэлж.