Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
#нийгэм
#нийтлэл
Хонгконгод хийгдсэн “Хубилай хаан” хэмээх 50 ангит киног алгасалгүй үзээд барж байна. Хасбагана хэмээх өвөрлөгч хүний зохиолоор бараг 98 хувь Хятад хүмүүс тоглож, найруулж хийсэн энэ киног харж суухдаа мөнөөх л өөнтөгч зангаараа өө хайж суусан ч тийм ч ихээр түүхийг гуйвуулан өөрчлөөгүй санагдлаа.
#нийгэм
#нийтлэл
Монголд кино урлаг бараг л дэлхийд кино үүссэн цагаас нэг их хоцролгүй дэлгэрч эхэлсэн байдаг. Гэхдээ манай кино урлаг эхнээсээ л социалист реализмын гол төлөөлөл байсаар иржээ. Уран зохиол, уран зураг хөгжсөн оронд кино урлаг хурдан хөгждөг гэдэг.
#нийгэм
#нийтлэл
Юу ч болж байсан малийтлаа инээгээд сууж байдаг бодь хүмүүс байдаг. Өөрт нь хийгээд бусдад ч амар. Ийм хүмүүсийг буянтай хүн амар хүн дээ гэцгээдэг. Гэтэл өчүүхэн зүйл болсон ч сүгсэлзэж хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс маш олон. Ялангуяа манайхан ийм зантай.
#нийгэм
#нийтлэл
Яг үнэндээ бид ерээд оноос хойш хаа хүрэхээ дарга өөрөө ч мэдэхгүй, бас дээрээс нь зам мэдэхгүй жолоочтойгоо “Аз жаргалын эрэлчин” болж баахан манаргав.
#нийгэм
#нийтлэл