Кристофер Ноланы трауматай Одиссей

IMAX-ийн аварга дэлгэцнээ Трояны морийг далайн эрэг дээр татан босгох сүрлэг зураглал амилахтай зэрэгцэн, нулимсандаа хутгалдсан Одиссей оргүй хоосныг гөлрөнгөө америк аялгаар “Яах гэж би энэ бүхнийг хийв ээ” хэмээн гаслах дүрслэлээр Кристофер Ноланы шинэ “шилээвэр” эхэлнэ. Хомерын уй гашуу баатарлаг хувь заяаны нэг хэсэг юмсан гэвэл Ноланых XXI зууны психотерапийн оношоор тайлбарлагдах эмгэг аж. Холливүүд Бэтмэн, Шэрлок Холмс, Наполеон Бонапартыг трауматай болгосон, араас нь Одиссейг орууллаа. Удахгүй дэлхийн хамгийн эртний туульсын баатар Гильгамэш асуудлаа тоочих биз. Гэр рүүгээ амь золин тэмүүлдэг баатарт дуртай Нолан “Одиссей”-г сонгох нь цаг хугацааны асуудал байсан боловч Трояны морин дотор юу нуув?

Батбаяр

84,009·8 мин уншина
+0
Б

Сэтгэгдэл (0)