ОРДНЫ ЗОДООН

Гэгээрсэн олны хуйларсан давлагаа авлигыг оргүй арчина. Олны хүч оломгүй далай. Оюунлаг масс уухайлан тэмцэхгүй бол авлигыг намууд цэцэглүүлнэ. Галт тэрэгний урт урт цуваагаар чулуу шороогоо маш ихээр хямд тээвэрлэн хил давуулж панзлахыг мөн л гэгээрсэн олны овсгоо-шийдэх гол хүч. Тиймээс гэгээрэл юутай чухал бэ хүүхэд минь. Гоншигнохын оронд оюунлаг монголчууд болцгоо. Газрын тос, уран олборлох төслөө нийтээр идэвхийлэн дэмждэгээ гадна дотны гацаагчдад соёлтой харуул. Соёл бол зөөлөн агаад шургуу, дайсан үүсгэдэггүй боловсон тэмцэл. Хөгжлийн хүчит зүтгүүр бол ямар ч нам биш оюунлаг олон. Монголчууд хээл хахуульд дургүй гэж ханхалздаг ч алгаа сэм тосдог өөдгүй зантай нь үнэн шүү.

Доржготов

20,133·17 мин уншина
+0

Сэтгэгдэл (0)