Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд

Ерөнхийлөгчийн ивээл дор болсон

бага хуралд тавьсан илтгэл

Ардчилсан хувьсгалын ололт, сургамж

    Миний илтгэлийг сонсож байгаа болон унших эрхэм хүндэт танд ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

    Анхны цуглааныг зохион байгуулахаар бидний хэдэн нөхөд хэлэлцэхэд надад хэвлэлийн эрх чөлөөний талаар үг хэлэх үүрэг оногдуулж билээ.

Харин би яасан гээч. Олны өмнө үг хэлнэ гэж бодохоор хэл минь ээдэрч, хөл минь чичирч, хөлс минь бурзайж байлаа. Шулуухан хэлэхэд балмагдан сандарч байж билээ.  

Шинэ үе нууц бүлгэмийг байгуулалцан Шинжлэх ухааны академийн одон орны хүрээлэнгийн бичгийн машинаар  ухуулах хуудас бичиж байхад гар минь чичирч байсангүй. Шөнө дөлөөр ухуулах хуудсаа нааж байхад зүрх минь оволзоогүй. Тагнуулын албаны офицерт байцаагдан:

-Нам, төрд тэрслэсэн чамай мууг буудаж алах нь юу ч биш гэж хашгичиж байхад нь би, алвал алдаг л юм байгаа биз, амархан л баригдчихлаа даа гэж бодож сууж билээ.

 Гэтэл олон хүний өмнө үг хэлнэ гэхээр хөлс бажгадаад байдаг.Би үг хэлэхээс “ мултрахын тулд ” тухайн үед олонд танигдан, нэрд гарч байсан Базаррагчаа гэдэг жүжигчин залууг гуйж “ацаглан” тэр маань миний бэлдэж өгсөн үгийг хэлж байж билээ.

Тэр цуглаан дээр сонордуулсан  14 зүйлт шаардлага ямар оносон зорилт дэвшүүлж байсан нь он одоо эргээд хархад гайхмаар байдаг. Гайхахын учир гэвэл тухай бид ардчилалын тухай Маркс, Лениний сургаалаас өөр үзэл онолыг огт мэддэггүй байсан. Америк тэргүүтэй ардчилсан улс орнуудын тухай удахгүй мөхөх гэж байгаа зэрэг ер бусын гуйвуулагдсан мэдээ мэдээллээс өөр мэдээ сонсоогүй юм.

Гэсэн хэдий ч монголын залуу үеийн нэг хэсэг байсан бидэнд  улс маань харийн гүрний хавсарга дагуул, зөвлөлтийг магтан дуулахаас бусад мэдээлэл хаалттай, дэлгүүрийн лангуун дээр тавих бараагүй болтлоо дампуурсан эдийн засагтай ийм орчинд цаашид байх аргагүй гэдгийг ойлгосон мэдрэмж, үүнийг өөрчлөх чин хүсэл тэмүүлэл маань 14 зүйлт шаардлага гаргахад хүргэсэн юм.

Би хувьдаа ардчилсан өөрчлөлтийн төлөө зорин тэмүүлж буй эл 20 жилийг хоёр үед хуваадаг.

Эхний үе нь монголын нийслэлд Шинэ үе нууц бүлгэм ухуулах хуудас нааж эхэлснээс эхлэн, монгол улсад  анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан,  ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оныг хамрана.

 Монголчууд  ардчилсан хувьсгалаа хүчирхиййлэлгүйгээр хийж чадсан нь энэ үеийн гол онцлог.Монголын ард түмний хүчирхийлэлгүй хувьсгалыг бахдаж   АНУ-ын конгрес,дэлхийд үлгэр жишээ болохуйц ардчилсан хувьсгалыг монголчууд хийлээ гэсэн утгатай тогтоол гаргаж байсан. Европын парламент ч мөн ийм утга бүхий тогтоол гаргаж байлаа.Тэд тогтоол гаргаад зогсохгүй ардчиллын замруу шуурхайлан орсон манай улсыг бодитойгоор дэмжиж эхэлснийг нэхэн санахад таатай байна.

Бид богино хугацаанд ямар ч хүчирхийллийн ул мөргүй хувьсгал хийж чадсаны учир нь юу вэ гэдгийг янз бүрээр л ярьж бичдэг.

Миний бодоход асуудлын гол нь ардчилсан хүчний удирдагчид хувьсгалыг хүч хэрэглэхгүй хийх зарчимыг тууштай баримталж байв. Энэ нь 3-р сарын 9, 4-р сарын 27-ны эгзэгтэй үед тод харагдаж байсан билээ. Мөн нөгөөтэйгүүр тухайн үеийн эрх баригчид шинээр гарч ирсэн  ардчилсан хүчинтэй зөвшилцөж нийгмийн санаа бодлыг дагасных.Тэд ардчилсан хүчин тэднийг дэмжигчдийн нэгэн адил Монгол орноо Зөвлөлт Холбоот Улсын дагуул гүрэн, Москвагаас удирдагддаг байлгахгүй байх цорын ганц арга зам нь ард түмэн чөлөөт ардчилсан сонгуулиар өөрийн хүссэн төр засгаа байгуулдаг ардчилсан тогтолцоо юм байна гэдгийг ойлгосон байсан.  

1990 оны Ү сард бид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж нэг намт улстөрийн тогтолцоог халав. 1990 оны YII сард монголд анх удаа чөлөөт сонгууль явуулан,  байнгын ажиллагаатай парламент (Улсын Бага Хурал)-ыг байгуулж,ардчилсан шинэ үндсэн хуультай болох хүртэл үндэсний эвлэрлийг сахих үүднээс, сонгуульд ялсан МАХН-ын ерөнхий сайд Д.Бямбасүрэн ардчилсан хүчний төлөөлөлтэй хамтарсан   засгийн газар байгуулав. Энэ засгийн газар өмч хувьчлалыг явуулж, үнэ чөлөөлөх зэргээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг эрчимтэй эхүүлсэн. 1992 оны 1 дүгээр сарын 14-нд тухайн үеийн парламентын дээд танхим болох Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан билээ. Ингэж нийгмийг ардчилах эхний үе амжилттай өндөрлөсөн.

  Дараагийн үе нь ардчилсан шинэ үндсэн хууль буюу нийгмийн шинэ гэрээгээ амьдрал хэрэгжүүлэх ёстой үе байсан. Харамсалтай нь өнгөрсөн он жилүүдийг эргээд харахад бид демократ төрийн байгууламжаас аажмаар олигархи төрийн хэлбэрлүү шилжсээр  байна. Мөнгөний босготой сонгуулийг бий болгосон нь ийм гай гамшигийг даллан авчраад байна. Өмчлөх эрхийн хязгаарлалтан дээр үндэслэсэн засаглалын хэлбэрийг Платон, Аристотель нар  олигархи гэж хэлсэн билээ. Яагаад бид ардчилсан чөлөөт сонгуулиас, сонгогдох эрхийг мөнгөний босгоор хаасан сонгуулийн хэлбэрт шилжчих вэ?

Шинэ Үндсэн хуулиар тухайн үеийн парламентийн дээд танхим болох Ардын  Их Хурал үгүй болж 76 хан гишүүнтэй, нэг танхимтай парламенттай болсон. Цөөхөн гишүүнтэй парламент учраас нэг мандатад маш их том нутаг дэвсгэртэй тойрог ноогдоход хүрсэн.  Мэдээж ийм тойрогт их хэмжээний мөнгө зарахад хүрнэ. Засгийн эрхийн төлөө өрсөлдөн, сонгуульд оролцож буй намууд санхүүгийн чадавхиа хүрэлцэхүйц болгохын тулд нэр дэвшигч нартаа зөвхөн нэр дэвшсэний нь төлөө мөнгөний босго тавьсан. Өнөөдөр тэр нь  20 сая ₮ хүрээд байна. Энэ босго мөнгийг нэр дэвшигч нар ихэвчлэн хувиасаа өгдөг. Мөн тухайн тойрог дээр хийгдэх сонгуулийн ажлын зардлыг өөрөөсөө гаргадаг. Өнгөрсөн сонгуулийн үеэр тойрог дээрххи сонгуулийн ажилдаа тэрбумаар нь мөнгө зарсан гэх нэр дэвшигчид цөөнгүй гарч байсан.

2004 оны УИХ-ын сонгуулиар Монголдоо толгой цохих том бизнес эрхлэгчид сонгогдож гишүүн болцгоосон юм. Миний хувьд бизнес эрхлэгчид УИХ-д олноороо орж ирсэнд ихэд олзуурхаж одоо л тэд эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгаж, зах зээлийг эрчимтэй либералчлан, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх ажлыг хийнэ хэмээн бодож байлаа. Эдийн засгийн салбарт хоёр дахь “хувьсгал” хийгдэнэ  гэдэгт найдаж байв. Ийм хувьсгал шаардлагатай байсан юм. Гэтэл хараад байсан чинь УИХ-д орж ирсэн бизнес эрхлэгчид  “хувьсгал” хийх нь битгий хэл төрийн зүгээс үндэсний бизнест халдаж буй өргөн хэмжээний түрэмгийлэлд  хувь нэмрээ оруулах янзтай болсон нь намайг цочоож орхисон билээ. Их хэмжээний хөрөнгө мөнгө цацан байж төрд орж ирсэн бизнесийнхэний энэ үйлдлийн учир шалтгаан юу байв.

Нэг. Монгол Улс байгалийн маш их баялагтай, үнэндээ стратегийн том ордуудыг  эзэмших эрх хийгээд борлуулалтаас олох орлогыг төр хуваарилж байна. Энэ том ордууд дээр төрөөр дамжуулан өөрийн хяналтаа тогтоох гэсэн бизнес эрхлэгчид шийдвэр гаргах эрх мэдлийг өөрийн хяналтанд авахын тулд төрийн эрх барих дээд байгуулагад сонгогдохоор өрсөлдөж байна. Тэд монголын байгалийн баялагт хяналтаа тогтоож чадвал сонгуульд зарсан мөнгөнөөсөө хэдэн арав  дахин их мөнгө олох нь  мэдээжийн асуудал  

Хоёр. Монгол улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 47 хувийг буюу Азийн хөгжлийн банкны гаргасан дүгнэлтээр  Азид хамгийн өндөр нь юм. Азийн хамгийн жижиг орон хамгийн том төсвийн зарлагатай байдаг байна. Төрийн эдийн засагт эзлэх энэ  жингээр бид Хятадтай зэрэгцүүлэхэд “их гүрэн” ажгуу. Ийм нүсэр төсвийн зарлагыг нь бодоод үзсэн ч төрийн мэдлийн “  Эрдэнэт“, “ Багануур”, ”Төвийн эрчим хүч”, “МИАТ” зэрэг  том том улсын үйлдвэрийн газруудын хэрэглээг  тооцоод үзсэн ч  манай төр зах зээл дээрх эгнэшгүй хэрэглэгч юм.  Энэ аварга хэрэглэгчтэй түншлэх нь манай том бизнесмэнүүдийн бас нэг улс төрийн зорилго билээ.

Гурав. Зах зээлийн шударга өрсөлдөөн нь бизнес эрхлэгчээс байнга их хүч хөдөлмөр шаардна. Энэ их хүч хөдөлмөр гэдэгт нь хөдөлмөрлөх зориг тэвчээр, ухаан, боловсрол, овсгоо, хурд, мэдрэмж бүгд багтана. Эдгээр чанар, хүссэн бүхэнд байдаггүйгээр барахгүй саяхан бизнес хийх эрх чөлөөгөө олж авсан манайханд бүр дутмаг. Өдөр бүр өмнө нь шинэ сорилт, шинэ даалгавар тавих зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн  тэрхүү сул талыг нь ямагт хөндөж байгаагаас сэтгэл түгшсэн бизнес эрхлэгчид төрийн дэмжлэгтэйгээр зах зээл дээр өөрийн давуу байдлыг тогтоохыг чармайж байна. Тиймээс төрд найр тавьж түншлэн, чөлөөт эдийн засгийн тогтолцоо руугаа дайрч байгаа юм. Энэ нь хоол иддэг тогоо руугаа нулимахтай адил хэрэг биш үү. Өмнө нь бизнес эрхлэж байсан  гишүүд зарим салбарын  бизнесийг дэндүү их ашиг олж сувдаг байна гэх зэргээр УИХ дээр дайрч байгаа нь төрийн индрийг ашигласан зальхай зан билээ. Их ашгийн төлөө явах  нь чөлөөт эдийн засаг дахь бизнесийн нэгдүгээр дүрэм биз дээ?  Өөрийнхөө эрхэлдэг бизнесийн тухай хэзээ ч тэд ингэж хэлж зүрхлэхгүй. Татвар, цагдаа, хяналтынхантай хавсайдан бусад өрсөлдөгчдөө  дарамтлан бизнесийг нь шахдаг  явдал газар авсан нь нууц биш ээ. Арга нь татвараас нуугдаж олсон ашгаа татвар цагдаагийнханд хувь болгон хувааж өгөөд, бусад өрсөлдөгчөө хуулинд заасан татварыг ёсчлон төлүүлэхийг шахан шаардуулах явдал. Татвар нь төлөгдөөгүй барааны үнэ, татвар нь ёсчлон төлөгдсөн барааны үнэ хоёрын хооронд ямар өрсөлдөөн байх вэ!  Ийнхүү төртэй сүжрэн төрийн хүчээр зах зээл дээр давуу эрх олж авч байгаа нь мөсөн уул мэт үйл явцын харагдаж байгаа орой нь л юм.

дөрөв. Ногоон гэрлийн компани ч гэх шиг, өндөр технологийн салбар ч гэх шиг манай төр бизнес эрхлэгчийг төлсөн татварын хэмжээ, эрхлэж буй салбарынх нь төрлөөр ялгаварлан гадуурхдаг нь бизнесүүдийг төртэй түншлэх дурыг бий болгодог. Мэдээж төр нь энэ бизнес сайн, энэ бизнес бүр өхөөрдөм, тэр бизнес муу, тэр бизнес бүр адгийн гэх зэргээр ялгаварлаад ирэхээр УИХ-д эзэд нь орж ирээд өөрийнхөө бизнесийг өхөөрдүүлэхийг хүсэлгүй яахав.

 Бизнес эрхлэгчид өөрсдөө улс төрд биечлэн оролцож төрийн түшээ, Засгийн газрын гишүүн болох гэж улайран гүйдгийн учир шалтгаанууд энэ бөлгөө. Амин хувийн явцуу сонирхолтой бизнесмэнүүд төрийн хийгээд улс төрийн хэрэгт хутгалдсанаар улс төрийн  харилцаа нь үнэ тохирч бараа солилцож байгаа арилжаа мэт болсон. Өмнө нь хэн нэгийг сайд зэрэг төрийн хариуцлагатай албанд томилохдоо хариуцсан асуудлаар төрийн бодлогыг хэрхэн явуулах хийгээд тухайн албандаа тэнцэх, хувийн зан чанарыг нь байцаан хэлэлцэж, шүүн тунгаадагсан. Одоо бол тохирсон юм гэх буюу, захын хэллэгээр бол, үнэ тохирч наймаа явагдчихсан гээд ороод ирдэг болсон.

Демократ төрийн хэлбэрээс олигархи төрийн хэлбэрлүү шилжиж буй энэ байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?  Нэг арга зам нь байнгын бус ажиллагаатай боловч тєрийн эрх мэдлийг хэрэгжvvлж байгаа цєєнхийг ард тvмэн, татвар тєлєгчдийн нэрийн ємнєєс хянаж, зохис­гvй санаархал бvрийг нь тас­лан зогсоох vvрэгтэй парла­ментын дээд танхим болох АИХ-ыг сэргээн байгуулах хэрэгтэй санагдана.

Өнгөрсөн он жилүүдийн сургамжаас үүдсэн зарим нэг үндэслэлийг тоочъё.

Нэг. Тєрийн дээд эрх мэдлийг харьцангуй цєєн хvний гарт єгєхдєє шийд­вэр гаргах хvний тоо хичнээн цєєн байх тусмаа ашиг сонирхлоо нийцvvлэн, хуйвалдан тохиролцох болол­цоог тэдэнд олгож, тєр олигар­хижих аюултайг тооцоогvй ажээ. Тухайлбал, 430 хvнийг бодвол, 76 хvн хуйвалдан тохиролцох боломж олон дахин их гэдгийг 1997 онд Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулсан, Vндсэн хууль зєрчсєн зєвшилцлийн олон гэрээ хийгдсэн, намууд нэг нь нєгєєдєє дагаар орж гардаг болсон, тєрийн ажлын туршлага, ёс зvй байтугай vсэг бичиг мэдэхгvй шахуу этгээдийг сайдаар томилж байсан. Нэг тэрбум тєгрєгийг тойрог тойрогтоо хуваарилсан зэрэг олон хэр­гvvд нотолно. Харин ийм том том хуйвалдаан хийгдэх боломж 430 гаруй хvнтэй АИХ-д бараг байсангvй. Эл зvй тогтлыг Р.Амаржаргал гишvvн “Тооны vйлчлэлийн хууль” гэж онож нэрлэсэн юм.

Хоёр. Парламентын ги­шvvдийг цєєдvvлсэн нь тойр­гийн хэмжээ орон зайн хувьд ч сонгогчдын тооны хувьд томрох шалтгаан болжээ. Єнєєдєр УИХ-ын нэг тойргийн газар нутаг Европын дундаж улсын газар нутгийн хэм­жээтэй тэнцvv байна. Нутаг дэвсгэр том, хvн ам нь тархай суурьшсан ийм тойрогт сон­гуулийн зардал их байх нь ойлгомжтой бєгєєд мєнгєтэй хvн л нэр дэвшиж єрсєлдєх боломжтой юм. Хангалттай мєнгєгvй хvн нэр дэвшиж єрсєлдєхийн тухайд санахын ч хэрэггvй болсон байна. Энэ бол тєр олигархижиж байгаа­гийн бас нэг шалтгаан.

Гурав. Нэг тойргийн хvн амын тоо дунджаар 30 мянга орчим байгаа нь сонгогчдоос нэр дэвшигчээ таньж мэдэн сонголт хийх чадавхийг ноц­той сулруулж байгаа нь ажиг­лагдах болсон. Бидний цааш­луулдгаар жалга довын гэг­дэх нэг хороо, сумынхан нэр дэвшигчдээ таньж мэдэх, салгаж ялгах чадвар нь то­мор­сон тойргийн сонгогчдыг бодвол хол илvv байсан. Хvмvvсийн ямар ч муу хамт­лагийн гишvvд бие биеэ таньж мэдэх бололцоотой болоод сонголт хийхдээ тулбал хам­гийн итгэл даах хариуц­лага­тай, ухаалаг нэгнээ сонгодог нь байгалийн жам юм. Магад­гvй, тєрлийн холбоо, ангийн найзууд, нэр дэвшvvлэгч намын нєхєд, гарын бэлэг зэрэг хvчин зvйлvvд нєлєєлєх боловч сум, хорооныхон сvv­лийн мєчид таньж мэддэг учраас чансаатай нэгнээ нэг их намчирхахгvйгээр сонго­д­гийг 1990 оны АИХ-ын сон­гуулийн дvн харуулсан. Тэр АИХ-д Монголын тvvхийн тун эгзэгтэй vед ардчилсан Vнд­сэн хуулийг баталж чадсан юм. Єнєєдєр УИХ-ын сонгуу­лийн тойргийн сонгогчдын тоо хэт олширсноос сонгогчид хvнийг танин мэдэх боломжоо алдаж, хэн сайн гар цайлгаж, хэн сайн яруу сайхнаар илт­гэж, хэн сайн бэлэн амлаж, хэн сайн шоудаж чадаж байгаагийг нь намаар нь онилсхийж байгаад сонгодог болжээ.

Дөрөв. Тухайн vедээ парла­ментын доод танхим болох УБХ нь бvхэлдээ ард тvмний шууд тєлєєлєл болох АИХ-аас томилогдож, зєвхєн тэд­ний ємнє тайлагнадаг байсан тул ямар нэг тойргийн сон­гогч­доос хамаарах улс тєрийн барьцаанаас чєлєєтэй байж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжvvлэх бололцоогоор vнэмлэхvй хангагдсан бай­жээ. УБХ маш чадварлаг хууль тогтоогч байсан юм. Єнєєгийн УИХ-ын гишvvд нийт vндэсний эрх ашиг, єєрийн сонгогчдын эрх ашгийг алийг нь урьтал болгох вэ гэдэг ацан шалаанд унаж, сvvлийн мєчид дараа нvvр тулах учрал буй тул сонгогч­додоо ая тал засан хууль тогтоох, улсын бодлого бо­ловс­руулах зэрэг vндсэн ажлаа цалгардуулахаас арга­гvйд хvрчээ.

Тав. Ардчиллын нэн гоц шинж болох, хууль тог­тоох, гvйцэтгэх, шvvх хэмээн хуваан хуваарилж, харилцан хянан тэнцвэржvvлэх зо­рилго­той тєрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим нь Vндсэн хуулийн утгыг ухан хvртэж чадаагvйн уршгаар дорвитой хэрэгжсэнгvй. Пар­ла­ментад сєрєг хvчин жинтэй оролцогч болоход хууль тог­тоох эрх мэдэл нь гvйцэтгэх эрх мэдлээ дарамтлан тэв­дvvлж, доройтуулан сулруулж байв. Гvйцэтгэх эрх мэдлийн сулрал нь тєрийн чадамжийг бууруулж байв. Vvнийг 1996-2000 оны болон 2004 оноос эхтэй єнєєгийн тєрийн vйл ажиллагаанаас харж болно. Харин УИХ-д сєрєг хvчин гэх юм vгvй vед хууль тогтоох байгууллага нь Засгийн газар­таа дагаар орон, тvvний хуу­лийн алба мэт ажиллаж байв. Vvнийг 1992-1996 он, 2000-2004 оны тєрийн vйл ажилла­гаанаас харж болно. Шvvх эрх мэдэл нь Ерєн­хийлєгч болон тєсвєєр дам­жин гvйцэтгэх эрх мэдлийн доор хагас автономи эрхтэй оршсоор ирсэн. Ийнхvv тєрийн эрх мэдэл бие биеэ хянан тэнцвэржvvлэх чадвар­гvй байгаа нь олигархийг улам гааруулдаг. Гэтэл АИХ-тай байсан хоёр жил тєрийн эрх мэдэл хуваах зарчим яв цав хэрэгжиж байсан юм. Учир нь эрх мэдлийн салаа мєчрvvд нь бvгд ижилхэн АИХ-аас томилогддог тул нэг нэгэндээ томорч хэн нэгнийгээ дагаар оруулах боломж байгаагvй ажээ.

Зургаа. Парламентын дээд танхим АИХ байх vед депутат хэмээх мэдээллийн байнгын амьд уг сурвалжаар дамжуулан олон тvмэн тє­рийн бодлогын нарийн ширий­нийг мэдэж, ойлгож авах боломж єргєн байсан. Депу­тат нь ч угаасаа тухайн хороо, тухайн сумынх тул сонгогчтойгоо нэгбvрчлэн уулзаж бодлого зорилтоо тайлбарлахад саадгvй байв. Vvгээрээ АИХ нь УИХ-аас илvv нягтаар ард тvмнийг тєртэй холбож байжээ.

    Эцэст нь хэлэхэд хүн төрөлхтөний түүхэнд ардчилсан төрийн байгууламж нь олигархируу шилжиж, олигрхи нь дарангуйллын засаглалруу гулссан түүх ихэд түгээмэл байдаг. Гэхдээ монголчууд бид яав ч ийм шилжилтийг зөвшөөрч болохгүй юм. Яагаад гэвэл бид либерал ардчилалд ихээхэн элэг муутай ханддаг хоёр их хөршийн дунд байдаг бөгөөд баяжих хөрөнгөжих хүслээ төрийн эрх мэдлээр дамжуулан гүйцэтгэх донтой манай олигархууд тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг маань худалдаж мэднэ.

Анхаарал тавьсанд баярлалаа.