Монголд бий болоод байгаа түлш, шатахууны хомсдолын цаад шалтгаан юу болох, Монгол Улс яавал энэ төрлийн хямрал, түүнийг дагалдан гардаг үнийн хөөрөгдлөөс бага хамаарах тухай дахин нэг бодох цаг ирлээ. Бүх шатахуунаа ОХУ-аас худалдан авдаг манай улсын эдийн засагт хойд хөршийн зах зээл дээрх өөрчлөлт, түүний дотор шатахууны зах зээлийн хэлбэлзэл онцгой нөлөө үзүүлдэг. Тэнд болж байгаа багахан өөрчлөлт монголчуудад томоохон давалгаа болж ирдэг учир Оросын улс төр, эдийн засгийн өөрчлөлт бүрийг сайн судалж, зөв ойлгох, түүнд зохицсон арга хэмжээг тухай бүр авах хэрэгтэй болдог. Өнөөдөр Монгол Улсыг цочроож байгаа шатахууны ээлжит хомсдолын цаад шалтгаан нь Орос улсаас манайд хандсан тусгай бодлого биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Газрын тосны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч (өдөрт 10 сая баррель буюу 1.43 сая тонн), хоёрдогч (Саудийн Арабын дараах) том экспортлогч Орос улс нэг л өдөр өөрийн дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй болсны гол шалтгаан нь улс төрийн үүдэлтэй.

Орос улс үйлдвэрлэсэн шатахууныхаа хагасыг дотооддоо хэрэглэдэг бөгөөд до тоодын зах зээлийн үнийг Засгийн газар нь хүчээр хязгаарлан барьж ирсэн юм. “Лукойл” компанийн эзэн Алекперовын хэлснээр “дотоодын өнөөгийн үнэ нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, нийлүүлэх зардлыг ч шингээж чадахгүй” байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр са рын дундуур гадаад зах зээлийн үнэ дотоодын үнээс хоёр дахин их болсон учир нийлүүлэгч компани бүр экспортод илүү анхаарах болжээ. Олон улсын зах зээлийн үнэ өссөний бас нэг шалтгаан бол Япон улс саяхан болсон газар хөдлөлт болон цунамигийн дараа газрын тосны нөөцөө нэмэгдүүлж Оросоос ихээхэн хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсантай холбоотой. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч А.Медведев төр, засгийн томоохон албан тушаалтнуудыг төрийн өмч оролцсон томоохон компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргах тушаалыг энэ оны хоёрдугаар сард гаргаж, газрын тосны бүтээгдэхүүний үнийг төрөөс хязгаарлахгүй байх бодлого явуулж эхэлснийг эсэргүүцэгчдэд дотоодод хомсдол үүсэх нь ашигтай байсан. Тэгээд ч Оросын зах зээлийг бүхэлд нь “Газпром”, “Роснефть”, “ТНК-БП” зэрэг төрийн өмчит гурав, хараат бус “Лукойл” гэдэг ганц компани барьдаг бөгөөд тэд бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргаж эхэлснээр энэ оны дөрөвдүгээр сард Сибирийн хотуудаас эхэлсэн газрын тосны бүтээгдэхүүний хомсдол удалгүй бүх нутгийг нь хамарч Оросын Засгийн газар тавдугаар сарын 1-нээс экспортоо зогсоосон билээ.

Оросын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тутам эдийн засаг дахь Засгийн газрын оролцоог багасгах гэсэн А.Медведевийн, хүчтэй засаг төртэй байлгах В.Путиний үзэл бодлын зөрөө улам тод илэрч байна. Оросын газрын тосны нийлүүлэлтийн асуудал бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн биш, харин зах зээлийг удирдах гэсэн Засгийн газрын оролдлогын алдаа гэдгийг Орос улс Зөвлөлт Холбоот Улсын уналтаас сургамж болгож аваагүйг энэ нь харуулж байна. Оросын болон Монголын төр, засгийн эрх баригчид газрын тосны үнийг чөлөөтэй болговол бусад барааны үнийг хөөрөгдөх учир сонгууль дөхөж байхад зөв алхам биш гэж үзэж байна. Тийм учраас бараа бүтээгдэхүүний хомсдол ямар ч гэсэн ойрын нэг жилдээ хоёр улсад тууштай арилахгүй нь. Орос шиг том үйлдвэрлэгч орон ч газрын тосны бүтээгдэхүүний үнээ төрөөс нь хянаж барьж чадахгүй хомсдол үүсгэж байхад манайх шиг оронд түүнийг оролдох ч хэрэггүй. Яагаад гэвэл төр засгаас аль ч барааны үнийг тушаалаар хязгаарлах оролдлого хаана ч, хэ зээ ч амжилт олж байгаагүй бөгөөд харин ч тодорхой хэсэг хүмүүст тусгай хөнгөлөлт болдог.

Эхэндээ дасан зохицоход хэцүү ч байж болох бүх арга хэмжээний дотроос зөвхөн зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлтийн журам л хэрэглээ, хэрэгцээг бодит байдалд зохицуулж чаддаг. Зөвхөн энэ журам оролцогч бүх талп юу хийх, хийхгүйг сургадаг бөгөөд эрэлт хэрэгцээг урьдчилан таах боломж бүрдүүлж, хэрэглэгчдийг өөрийн сонголтоо хийхэд ч нэмэр болдог учир хэрэглэгчийг илүүтэйгээр хамгаалж чаддаг. Монгол хэмнэлтийн дэглэм баримталж сурах цаг ч болсон. Монголын Засгийн газар шатахууны үнийн хязгаарлалтыг импортын тусгай татварын түвшингээр зохицуулж ирсэн ч эдүгээ түүнд нь шатахуун импортолдог таван компани дэндүү дасчихсаныг энэ өдрүүдийн үнэ, тарифын уралдсан өөрчлөлтүүд тод харуулж байна. Орост дотоодын зах зээлийн үнийг чөлөөтэй болговол Монгол Улс ч ганцхан “Роснефть” гэсэн сонголттой байхаа болино.

Нэр нь сонсогдоогүй Монголын нэг компани “Газпром”-оос бензин авах болсон тухай саяхан зарласан нь сайн мэдээ. Манай хэдэн том компани нэг л газраас авдаг учир адилхан үнэтэй байх ёстой мэтээр хэрэглэгчдийг төөрөлдүүлж, үйл ажиллагааны зардлаа багасгах замаар үнээ бууруулж өрсөлд өхийн оронд үгсэн тохирч байхад төр засаг нь юу ч хийж чадахгүй байна. Монгол Улсын төр, засгийн удирдлагууд, түү ний дотор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон тодорхой салбарын сайдууд дээрх компаниудын нийлүүлэлт хариуцсан захирлаар ажил ладаг болоод удаж байна. Эцсийн эцэст Монголд бензин хямдхан, хурдан, тасралтгүй нийлүүлж байхын төлөө гадаад, дотоодын хувийн хэвшлийнхэн чөлөөтэй өрсөлддөг бол гохг үй бол энэ мэт “сармагчингийн хөдөлмөр” хэ зээ ч дуусахгүй гэдгийг дээр доргүй, Орос Монголг үй ойлгох цаг болоогүй гэж үү. Төр төрийн ажлаа, зах зээл зах зээлийн ажлаа хийж байвал урт хугацаандаа хамгийн өгөөжтэй. Иргэдийн сонголт бол юуны өмнө хувь хүмүүс биш, харин чадвартай, тогтвортой, ил тод засаглал юм.