Мария Тюссо хэмээх уран барималчийн бүтээлээр анх Лондонд нээгдсэн лааны тосон баримлуудын музей эдүгээ Лондонгоос гадна дэлхийн 10 том хотод буй. Гэвч яагаад ч юм Бейрутын (Ливанд) захад уулын энгэрт байгуулсан энэ нэг музей “Мадам Тюссо”-гоос үзмэрийн хувьд, уран бүтээлийн технологийн шийдлийн хувьд хол давсан мэт бидэнд санагдлаа. “Мадам Тюссо”-гийн баримлууд нь хөшөө маягтай бүтсэн байдаг бол “Hall of Fame”-ийнх баримлууд нь ярих хөдлөх нь бүү хэл судасны лугшилт нь мэдрэгдэнэ гээч. Гэм нь лааны тосоор бус, резин хуванцар оролцуулж хийжээ. Гэвч үзээд ханашгүй.


Саудын Арабын Хаадын баримал. Хаадаас нь гадна энд Саудын Арабын Хааны ач хүү бөгөөд Ливаны анхны Ерөнхий сайдын зээ хүү – тэрбумтан Алвалиидын хөшөө хүндтэй байр эзэлж байв. Миний хүү, ач охин энд зочилсон анхны монгол хүүхдүүд байх.



Саддам Хусейныг яг адилхан дүрсэлсэн байв. Энэ түүхт хүн Лондонгийн “Мадам Тюссо”-д бүтээгдсэн нь энэ бүтээлд арай хүрэхгүй шиг санагдсан шүү.



Лондонгийн музейд Саддам, Арафат нар ингэж заларч байдаг, харьцуулаад үз



Арабын Нэгдсэн Эмират Улсыг үндэслэгч, Кувейт улсыг үндэслэгч хоёр Эмир  шейх энд заларч байна. Адилхан адилхан гэхэд дэндүү адилхан бүтээгджээ.



Харин Алберт Эйнштейнийг хэтрүүлчихжээ. Нүд нь гархилсан, үс нь сэгсгэр,  дэндүү ноорхой хийчихэж.  Амьдрал дээр тийм ч байсан байж болно. Эсвэл жүүд учраас доош нь хийв үү?



Дэлхийн хамгийн өндөр хүний баримал. Миний хүү, ач охин хоёр зэрэгцээд зогсоход ийм байна.



Ж.Буш яг байгаа биз?  Эндүүрмээр адилхан.