Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Сарнай идсэн ямааны шөл

​Улс амьтны ярих нь “Хүчит шонхор”зах дээр, -Мянган сарнай идүүлсэн ямааны мах килограмм нь 2 сая төгрөг хүрч байна гэв үү дээ. Малын чээнжүүд л ёстой галзуурч байна гэнэ. Зарж байгаа ямаа болгон л сарнай идсэн юм байх аа. Зарим нь: -Нүдэн дээр баглаа сарнай идсэн. Худлаа гэвэл гэдсийг нь хагалаад үз хэмээн тавлаж байна гэнэ. Харин махны үйлдвэрүүд бол хариуцлагатай хандаж, яргуй идүүлсэн бичлэгээ харуулж байна гэсэн. Зарим нэг “Хэрэглэгчийн найдвартай түнш” хүнсний үйлдвэрийн ямааны махан дотроос цэцгийн дэлгүүрийн “И баримт” гарч байна гэсэн шүү.

Цагаа түлх, Ерөнхий сайд аа!

Ингэхэд, та нар яагаад өөрсдийг нь дэмждэг хэсгийг огт тоодоггүй, харин эсэргүүцдэг талынхны аяыг харж явдаг юм бэ? Сүүлдээ, эрх баригчдын хийж буй зөв юмыг нь ч гэсэн дэмжих хэрэг байна уу даа гэж бодогдох боллоо, айн!!!

ИРАНЫ ХАЛУУН ӨДРҮҮД

Энэ тогтолцоо нь олон улсын нийгэмлэгүүдтэй тохиролцоонд хүрч “ буруу номтнууд”-тай энх тайванаар зэрэгцэн орших”-ыг зөвшөөрдөгггүй . Тиймээс тэднийг “тэжээх” байнгийн хямрал, гадны дайснуудыг өөрсдөө зохиомлоор үүсгэдэг. Ираны эрх баригчид яагаад ийм олон жил засаглалаа бататган барьж чадахгүй байгаагийн учир шалтгаан энд байж мэднэ.

“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь

-Хэрвээ эс болсныг ярихыг худал гэдэг юм бол үнэнээсээ ярьсан юм эс болохыг юу гэх вэ? -Хэрвээ, миний хүрээлэл тэнэгүүдээс бүрдэж байгаа нь үнэн бол, хүрээллийн аль нэг гишүүний нүдэнд би өөрөө хэн болж харагдах вэ?

ХҮРГЭН ОРОХ ТУХАЙ

Хүүхэн дээр нь хонож байгаа хүн өөрийн хөнжил гудсаа авчрахгүй, өөрийнх авсан цагаан даавууг ашигласаар буйг мэдсээр авч хэл ам гаргахгүй байгаа Монгол Улсын иргэнийг хадам гэнэ. Хадам хүн хүргэний ажлыг хамтруулан хийж цалинг давхардуулан авч болохгүй.

ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье!

Манай муу “Өндөр” Энхбаярыг маань мөргөх гээд нэг нөхөр улаан цайм хөөцөлдөж яваа дуулдах. Тэр золиг, -Би хүүхдийн колонид явж, хар багаасаа хууль хэрэгждэг орчинд өссөн. Хууль зүйн сайдад яг тохирно гээд өрөө өрөөгөөр ороод явна гэх. Эрүүл мэндийн Сайдад өөрийгөө дэвшүүлж байгаа гэх нэг эрхэм тор дүүрэн “истоор” чирчихсэн “Надад тусаагүй өвчин байхгүй. Итгэхгүй бол истоорийг минь үз” гээд багагүй амжилт олсон ч дуулдана. Үнэмшихэд хэцүү л юм, Улаан дарга гэдэг хүн Христийн шашинд орж загалмай зүүчихээд: -Улаан загалмайн дарга болно гэж улаан цайм шалсан ч гэх шиг. Худлаа байх аа, худлаа байх.