Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Чээнж бол Бурханы бэлэг

Соёл иргэншлийн тулгын чулуу нь хөдөлмөрийн хуваарь. Нүүдэлчин малчид шиг бүхнийг өөрөө хийгээд өөртөө зориулахын эсрэг үзэгдэл. Хүн чаддагаа хийж, түүнийгээ бусдад зориулаад, үр шимээр нь өөрийгээ тэтгэх. Ингэсний хүчээр л төл бойжуулдаг нь малаа өсгөж, эрдэмтэн нь харьцангуй онолоо нээж, инженерүүд нь сансрын хөлөг бүтээх боломж гарсан бөлгөө. Улмаар, тариагаа өөрөө зарах, торгоороо өөрөө дээл оёх, өндгөө, махаа хэрэгтэй хүнд нь аваачиж өгч идүүлэхээс тэднийг чээнжүүд буюу дундын зууч нар чөлөөлж. Тэд бол эдийн засгийн чөлөөлөгчид, зэх зээлийн “El Libertador” нар. Бүтээгчийг бүтээгчтэй холбох үүргийг тэд үүрснээр илүү дутуу юманд санаа зовохоос чөлөөлж, бүтээмжийг нэмжээ. Чээнж ингэж төрсөн юм.

ТҮГЖРЭЛ БОЛ ТҮҮХ, УТАА БОЛ “ICLOUD”

Ингээд зогссонгүй, “ногоон автобусны луйвар”-тай тэмцэнэ ч гэх шиг. Дэлхий даяараа “ногоон хөгжил, ногоон ирээдүй” гэлцэж байхад гэмт хэрэг ч гэсэн ногоон чиг баримжаатай болж байгаа нь харин ч дэвшил бус уу ? Цаашдаа “ногоон мөнгө” гэгдэх доллараар хийсэн залилан, луйврыг “ногоон чиг баримжаатай гэмт хэрэг”-т багтаан өршөөж, хөнгөлж баймаар санагдана. Сэжигтэн, холбогдогч ногоон нүдтэй, тийм хочтой, хэргийн материал, эдмөрийн баримтад ногоон өнгөтэй зүйлс хавсрагдсан байх нь ч энд хамаармаар юм. Ногоороод дуусахаас хойш, яасан ч яадаг юм бэ, үхссн !

Бид нэг юм үзнэ(III)

Бид нэг юм үзэх байсан. Үзэж эхлээд байна. Үйлтэй нь эдэлнэ, үйлгүй нь гэтлэнэ. Бидний хайртай эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн яаж ч муудсан сайжирдаг сайхан цаг үе хүлээж байгаа. Ерөөлгүй нь зүхнэ, ерөөлтэй нь үзнэ. Үүнд хямралгүйгээр хүрэх арга үгүй. Энхтайван яван явсаар дайнд хүргэж дуусдаг шиг дайны эцэст энх тайван өөрөө эргэж ирдэг. Их хямрал, нижигнэнхэн хямартугай!

ЖОЛООНЫ СУРГУУЛЬ БА СОГТУУ ЖОЛООЧ

Согтуугаар машин жолоодож болохгүйг ойлгохын тулд дээд сургуульд сурах хэрэггүй байтугаа, мэдэж авахын тулд мөнгө төлөх хайран

Хүлээстэй танк ба Үндэстний бахархал

Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж. Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!)

СУМЪЯАЗАВР !

СумъяаМавр болоод "Хийдгээ хийсэн" хэмээн буцах уу? Эсвэл СумъяаЗавр, СумъяаZilla болоод...???