Үүнийг өгүүлэхийн учир Монголд цөөхөн этгээд юу хүссэнээ гүйцэлдүүлэхдээ олонхийн буюу ард олны эрх ашиг хөндөгдөхийг огтхон ч тоохоо байсанд, тэр ч бүү хэл төрийн алба ч тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг болсонд эмзэглэснийх билээ. Хаа очиж нөгөө номхон, ноомойгоороо цоллуулдаг Ерөнхий сайд энэ удаа зангаргаа харууллаа. Тэрбээр хэлсэн амандаа хүрч үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн монополь компанийн эздэд хатуу сануулга өглөө. Арван тэрбум төгрөгийн торгуульд тэд унасан. Хэрэв торгуулиа төлөхгүй бол нефть импортлох эрхийг нь хасах ёстой юм билээ. Гагцхүү энэ бүхэн бидэнд ямар сургамж өгөв өө гэдэг л хамгийн чухал байв. Бид яаравчлан нефть боловсруулах үйлдвэртэй болох хэрэгтэй гэдгийг эл үйл явдал харууллаа.

Монгол Улсын анхны Ерөнхийл өгч П.Очирбат Там сагбулагт нефть оргилоход дуу алдан баясаж, дээлээ “тамгалж” байсан дурсамжит үйл явд лаас хойш даруй 14 жил өн гөрчээ. Хэмжээлшгүй алт, зэс, нүүрс, ураны орд дээр сандайл сан бидний улс чухам тэр үеэс Арабын элчилгүй цөлөөс ду тахааргүй нөөцтэй нефтийн “ман дал” дээр амьдарч байж болох тухайгаа анх удаа эргэцүүлж эхэлсэн болов уу. Үүнээс аль эрт 60 гаруй жилийн өмнө Зүүнбаянд нефтийн үйлдвэртэй байснаа эргэн санахуйд энэ олон жилийн туршид нефть үйлдвэрлэлийн салбарт бид урагшаа биш ямагт ухар саар өдий хүрсэнд харамсаад ч барам гүй санагддаг.

Өнгөрсөн энэ бүх цаг хугацааг тооцоолоход бидэнд байсан бүхий л боломжийг ашиглах талаар төр, засгаас ямар ч алхам хийл гүй өдий хүрснийг ч гай хаад барамгүй ээ. Аль 60 жилийн өмнө нефть нэрж байсан туршлагатай хэрнээ, өрөөлд илүү гаргахаа байг гэхэд өөрсдийн хэрэгцээнд нэмэрлээд байх нөөцтэй мөртлөө яагаад бид ганц ч болтугай үйлдвэр барьж чадалгүй өдийг хүргэвээ. Улс төрийн хийгээд эдийн засгийн шалтгаанаар урьд нь болдогг үй байсан байж болно. Тэгвэл өнөөдөр бидэнд нефть нэрэх үйлдвэртэй болоход юу саад болоод байдгийн учрыг хэн тайлбарлаж чадах вэ? Аль эртнээс л энэ талаар бид ярьдагг үй биш ярьсаар ирсэн. Монгол Улсын хувьд өөрийнхөө бүү хэл, өөр хэд хэдэн улсын нефтийн хэрэгцээг хангаж чадах үйлдвэрийг хэд хэдээр нь барьж, байгуулчихсан байх цаг хугацаа өнгөрлөө.

Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын чуулган дээр гишүүд энэ асуудлыг хөн дөж, удахгүй үйлдвэр бай гуулаад өгье хэмээн нэг их сүржигнээд нам болчихсоныг санах юм. Өдгөө дэлхийн улс орнууд нэг их “асуудал”-гүйгээр нефтийн үйлд вэртэй болчихоод үр шимийг нь хүртээд эхэлчихсэн байна. Бүр дусал ч нефтьгүй хэр нээ өөр улсаас түүхий нефть аваад өөрийн үйлдвэртээ нэрээд хэрэгцээгээ хангаж чадаж буй улс орны жишээг үргэлж гадагш явж байдаг манай эрх баригчид андахгүй мэднэ. Монгол Улсын шатахууны дотоодын жилийн хэрэглээ 800 мянга гаруй тонн байдаг юм гэсэн. Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэн, газрын тос олборлодог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани гэхэд л жилд 1,5-2 сая тонн түүхий нефть ол борлож байна.

Түүхий нефтийг боловсруулахад 80 хувь нь шатахуун болдгийг тооцоод үзэхэд бид өөрсдөө үйлд вэрлэлээ эрхлэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж бүрэн байгааг Дорнодын тал дахь хятадуудын үйлдвэрлэлээс харж болно. Яг үнэндээ монгол хүн, монгол инже нерүүд нефть боловс руулах үйлдвэр байгуулж байсан саяхны түүх бий. Гэвч нэр бүхий улстөрч, бизнес менүүдийн хувийн ашиг со нирхолтой давхацсан бо лохоор тэдний үйл ажиллагааг нь зогсоочихсоныг Дархан, Баруун хараа, Зүүн хараагийнхан одоо ч ярьдаг юм. Монгол нефть бо ловсруулах үйлдвэртэй болох нь хэнд ашиггүй байсан байх вэ гэдгийг эндээс хайх ёстой юм шиг санагддаг. Тэднийг уншигчид бараг гадарлах биз ээ. Зөвхөн нефть биш хүрэн нүүрснээс шингэн түлш гаргадаг технологи дэлхийд нийтлэг болчихлоо. Тэгвэл Монголд тэр хүрэн нүүрсний арвин нөөц бий. Байх байхдаа хамгийн чанартай нь бий.

Дорнод, Сүхбаатар аймагт гэхэд л 51,9 тэрбум тоннын нөөцтэй хүрэн нүүрсний орд байна. Үүнээс хоёр дахин илүү нөөцтэй орд ГовьАлтайд байгаа. Дэлхий дахинаа газрын тосны нөөц багасаж, дайн дажиндаа тулж байхад бидэнд ямар их боломж бололцоо байна вэ? Гагцхүү бидэн шиг байгаагаа гаднынханд ашиглуулаад өөрсд өө болохоор өрөнд баригдан гаднаас шатахуун импортолж суудаг улс гэж энэ дэлхийд лав бараг байхгүй биз ээ. Польш улсын жишээгээр бид яагаад замнаж болохгүй гэж. 500 мянгаас сая долларын өртөгтэй, нефть боловсруулах 1000 гаруй жижиг, дунд үйлдвэртэй болсноороо польшууд дотоодын хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангадаг болсон гэдэг. Монгол Улсын хувьд ийм үйлдвэрийг хэд хэдээр нь байгуулах хөрөнгө мөнгөний ч, боловсон хүчний ч бололцоотой хэрнээ л чимээгүй “суусаар”...

Кувейт, Казахстан гээд хэд хэдэн улсаас манайд хямд үнээр түүхий нефть нийлүүлье гэсэн ашигтай санал тавьж, манайхан ч гар хөлийн үсгээ зурж, гэрээ хэлэлцээр байгуулсан түүх бий. Гэвч энэ бүхэн мартагдсан уу яасан, огтхон ч ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Энэ бүхнээс Монгол Улсыг нефтийн хувьд бус даас хараат байлгахад тө- рийн бодлого чиглээд байна уу гэж ойлгохоор. Ер нь нефть төдийгүй хөгжлийн том төслүүдийг улс төрж үүлж, хармаа хэтэвч рүү нь цутгаж байдаг мөнгөний их урсгал татрах вий гэдгээс амиа тавих шахдаг улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхний явцуу эрх ашиг цаашдаа ч Монголыг бусдаас хараат байлгасаар байх уу. Сая улс төрийн “МАНАН” эвсэл задарсан шиг Монголын улстөр, эдийн засгийн хөр сөнд гүн шигдсэн олигарх бүлэглэлийг эс задалваас бидний хөгж лийн тухай мөрөөдөл он жи лээр улам алсран замхрах буй за.

Саяхан шатахууны үнэ үндэслэлгүйгээр нэмэгдсэн нь үүний нотолгоо. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болсноор нефтийн импортоор баяжиж байгаа монополь эрхтэй цөөхөн компаниудын ашиг орлого л багасахаас өөр хохирол үгүй. Тиймээс тэд ямагт үүний эсрэг зогсдог юм. Одоо тэдний болон гаднын дарамтаас ангижрахын тулд даруй нефть нэрэх үйлдвэртэй л болох ёстой. Чанаргүй нефть, шатахууныг л бид үйлдвэрлэх биз гэсэн “унтраах” ухуул га аанай л дэгддэг. Энэ бол чухал биш ээ. Бид яваандаа хамгийн чанартай шатахуун үйлдвэрлэдэг бол чихно. Хүнээс гуйж, хараат амьдарсанд орвол өөрсдөө өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болох нь юу юунаас илүү чухал билээ. Энэ бол Монгол Улсын амин чухал эрх ашиг юм.