Хүний нийгмийг төгс болгох гэсэн оролдлого бүр хувь хүн боолчлогдсоноор дуусдаг.
Фридрих А.Хаек
Ямар нэг зүйлээр бусдаас дор гэдгээ анзаарч, үүндээ сэтгэл гутран шаналж явдаг, дутуугаа нөхөхдөө улс төрийн хороор гаршчихсан, хүч хэрэглэх дуртай, нийгмийгинженерчлэхийг талархан дэмжигч хэн нэгний ярианаас эрх зүйг илүү ихээрхамгаалах хэрэгтэй гэдгийг би ойлгодог. Энэ асуудалд бид сэтгэгдэл төдий хандахаасилүүтэй сэтгэлгээнийхээ өөрчлөлт зөрөөг ойлгож, амьдралд тусгах нь илүү чухалболоод байгаа гэдгийг ч мэдэрч байна.
Улс төр, эрх зүйд боловсорч, түүнийг сонирхон судалж буй хэн боловч өнөөдөр оюунухаандаа ардчиллын хэм хэмжээ, эрх чөлөөний үзэл баримтлал, үүрэг хариуцлагынталаархи Үндсэн хуульт ёсны онолын өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн соёнгэгээрүүлэгчдийн эрин үеийн дүр төрхөөр дэлхий нийт амьсгалж байгааг харж байна. Үнэхээр ч Үндсэн хуульт ёс гэдэг бол шидтэй зүйл. Угтаа гагцхүү бурхны /хааны/ л гэжбодож асан эрх чөлөөний төсөөллийг хүн бүрийн хувьд бодит зүйл болгожчадсанаараа тэрээр аугаа юм.

Дэлхий нийтийн шинэ соён гэгээрэл, үзэл санааны сэргэн мандал хүмүүст ардчилалдитгэх итгэл, эрх чөлөөнд дурлах хүслийг дархалж буй хэдий ч Монголчууд биднийхувьд энэ бүхэн зарим талаар улам бүр үл гүйцэлдэх шинжтэй болж, шинэ үеийнүнэлэмж, ойлголтоор бүрдэж асан эрх чөлөө нутгархаж намчирхасан, аль нэг лидердагаж авилгадсан, засаглалд зулгуйдаж бялдуулчилсан эрх чөлөө болон хувирч, эцэстээ энэ нь хууль, ёс зүйгүй эрх баригчдын ааш, аягаар тодорхойлогдож, ардчиллаа зэрэмдэглэх боллоо.

Үндсэн хуулийн аугаа гэж хэлж болох гол зорилго нь иргэний эрх чөлөөгөөр төрийнэрхийг хязгаарлахад оршдог. Өөрөөр хэлбэл, өөрийгөө төр хэмээн цоллож, эрхмэдлийг илүү ихээр төвлөрүүлж, хуулийг дур зоргын зүйл болгохыг эрмэлзэж байдагзасаглагчдад саад тээг болж, иргэний эрхээр хэмжүүр тавьж байх нь Үндсэн хуулийнмөн чанар. Иймд засаглагчид Үндсэн хуульд цаг ямагт сэтгэл дундуур байдаг бөгөөдболомж л гарвал түүнд халдаж, хувийн санаархал, хүсэлдээ нийцүүлэн өөрчлөхийгоролддог. Өнөөдөр монголд мөн адил ийм дүр зураг л харагдаж байна. Эрх мэдэлддурлагсад Үндсэн хуультай ойлголцож чаддаггүй юм.

Бидний хувьд өөрсдийг минь /иргэнийг/ эрх мэдэлжүүлж, хамгаалж байдаг Үндсэнхуулийг "төрийн гол хууль" гэж ойлгохдоо төр хүчтэй, сүртэй байх ёстой гэж боддогхоцрогдож гажсан уламжлалт үзэл, ухамсраараа хандаж, үүнийгээ залруулахгүйгээртүүнд өөрчлөлт оруулах гэж оролдох нь аюултай. Учир нь буруу гажсанойлголтуудаасаа болж зөв зүйлийг нь буруу болгож, иргэндээ зориулж хийсэнзохицуулалтыг нь төрд ашигтай болгочихож магадгүй. Тиймээс Үндсэн хуулийгөөрчлөе гэхээсээ өмнө түүний аугаа зорилгыг ойлгож, ухамсарлах нь нэн чухал. Заримнэг хүний ярьж буйчлан төрөө бодож, түүнийг дархлаажуулах гэх мэтээр Үндсэнхуульд хүрэх гэж буй бол засаглагчдын дур зоргыг чадан ядан хязгаарлаж буй хуулийнхүч чадлыг сулруулж, иргэний эрхийг хамгаалалтгүй болгох нь гэж хардаж бодох ньзөв, бас эрүүл байх. Тэгэхгүй бол Засгийн газрыг шүүхийн хяналтаас гадуур гаргажбайгаа бидний байдал, эрх зүйд хязгаарлагдсан засаг тогтоох Үндсэн хуулийн онолхоёр нэг л авцалдаж өгөхгүй байна.

Яаж бодохоороо Үндсэн хуулийн шүүх нь захиргааны шүүхээр дамжуулж засгийнгазартаа хяналт тавих иргэний эрхийг хязгаарлах шийдвэрийг Үндсэн хуулийн нэрбарьж гаргаж болно гэж бодоо юм бол. Засгийн газарт шүүх хяналт тавиад байгаа юмбус иргэн эрх нь зөрчигдсөн учраас шүүхдээд байгаа юм гэдгийг ойлгож ухаарах эрхзүйн болоод ёс зүйн мэдрэмж алга гэж үү.

Энэ бол бидний Үндсэн хуулийн уг үндсийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй байгаа, басдээр нь хууль, эрх зүй, шинжлэх ухаанаасаа илүү үнэтэй, хүчтэй гаж улс төржилтийгитгэл үнэмшлээ болгоод буйн илрэл болов уу.

Ер нь Монголд эрдэмтэй номтой гэж тооцогддог олон хүн өнөөдөр төр, засгийн төлөөсанаа зовинон хуулийг зүгээр нэг амнаас унах үг, цаасан дээр буух үсэг мэт харж, түүнийг дуртай үедээ, төрд нийцүүлэн дур зоргоороо өөрчилж болдог мэт аяглан, бүрдэндээд Үндсэн хуулиа муу муухай, түүнийг засахгүй бол болохгүй, үүнээс болжМонголын төр баларч байна хэмээн нийгэмд сурталдах болж. Төрөө хайрлана, дээдлэнэ гэдгээрээ харж, Үндсэн хуульд үзэл санааны гажуудал гарган, гар хүрэх гэжнэг хэсэг нь хөөрцөглөж, нөгөө хэсэг нь цаад угтаа төрийн нэрээр улс төр хийж, бусдын хөлс хүчээр амьдрах арга замаа улам бүр төгөлдөржүүлэх гэж бодож буй болэдгээрийн аль нь байсан өөрийгөө хүндэлдэг хэн ч "төр иргэнээсээ илүү эрх эдлэхёсгүй" гэх бодол санаагаараа хууль ёс, ардчилалд хэнээс ч илүү ойр зогсож, тоталитари хэв маяг, боогдмол сэтгэлгээтэй байгаа байдлаараа зөрчилдөжбайдгийнхаа хувьд санаа зовниж л таарна.

Шинжлэх ухааны нэр хүндийг ашиглаж, ардчилал, хууль ёсонд халтай өөрийнхөөхаралган бодол, явцуу төсөөллөө ичихгүй номолдог хүн олон л байх юм. Шинжлэхухаанаар гангарч бас ганцаардлаа тайлж болохгүй л дээ. Энэ мэдлэгийн системхөгжлийн гарц, хүний сайн сайханд зориулагдах учиртай болохоос даргын нэрийнчимэг, албан тушаалын сэтэр төдий үнэлэгдэж, тэдний сайрхан цэцэрхэх чамин үгсийнцуглуулга болчихож болохгүй. Хуучин дарга болгон одон зүүх донтой байсан болодоо ч доктор, гавъяат болдог моодтой болж дээ. Шинжлэх ухаанаас гадарлах ньмөхөс "доктор" төөрөгдөлд, шинэ юм хийсэн нь бага гавъяат түүвээнд л хүргэнэ шүүдээ.

Гэхдээ тэдгээр гангарагсадад, эзэндээ зулгуйдан төрийг эрхэмлэж Үндсэн хуульт ёсыг гишэглэж буй бол "харалганаа нуух гэж хорвоог харанхуй хэмээн сэтгэж болохгүй" гэж хэлмээр байна. XX зууны хуулийн эцэг гэгдэх Ханнс Кельзений "Хуульчид ямар ч хамаагүй үнээр хуулийг улс төрийн явуургүй зорилгод гуйвуулахаас хамгаалах ёстой. Энэ бол нийгмийн бусад гишүүдийн өмнө тэдний хүлээсэн ёс суртахууны үүрэг" гэх үг бий. Улс төрчид өөрсдийн увайгүй үйлдлээ хаацайлах гэж Үндсэн хуулийг муучилж, хуулийг хуулийн эсрэг сөргөлдүүлж буй цагт өөрийгөө хуульч хэмээн бодох хэн ч Кельзений энэ үгээс сургамж авч, үүргээ ухамсарлах цаг иржээ.