Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувийг намын жагсаалтаар, үлдсэн 70 хувийг иргэд сонгохоор хуульчиллаа. Хүн амын тооноос хамаарч аймаг дүүрэг 17-41, сум 17-31 төлөөлөгчтэй байх юм.2000-хан хүнтэй сум 17 төлөөлөгчтэй байх бөгөөд үүний 30 хувь болох тав нь намын жагсаалтаар шууд сонгогдох улстөрч байх нь.  41 төлөөлөгчтэй аймгийн ИТХ-ын 12 нь улстөрийн шийдвэрийг биелүүлэх намаас хараат-төлөөлөгчид байх юм.

Үнэхээр харамсалтай. Ардчилсан хувьсгалаар халсан, өмнөх нийгмийн үеийн нийслэлээс сум хүртэлх намын босоо удирдлага 22 жилийн дараа энэ парламентын өнгөн дээр дахин сэргэнэ гэж бодсонгүй. Тэр тусмаа ардчиллагчид өөрсдөө “бүтээл”-дээ халдаж төлөөллийн ардчиллаас ухарнагэж санасангүй.Монголын аль ч аймаг, сум өнөөдөр намаар дутаагүй.Улс орон намуудын тооны олноор хөгждөг бол манайх хөгжихөөрл болсон. Эдгээр олон намын дотроос МАН, АН хоёр Монгол Улсын засаг захиргааны  бүх нэгжид салбар хороогоо байгуулсан. Харин бусад нь Монголын, үндэсний гэх тодотголтой мөртлөө ихэнх сумдад огт байхгүй.Бүр аймагт ч байхгүй нь бий.Жишээ нь, ИЗНН бол зарим аймагт, түүнээс хэд дахин олон суманд байхгүй. МАХН бол ИЗНН-аас ч  хавьгүйолон аймагт суманд салбар хороогүй. Байлаа гэхэд нэг суманд эдгээр намын гишүүдийн тоо маш цөөхөн. Гэтэл одоо Орон нутгийн сонгуулийн шинэ хуулийн шахалт, УИХ-ын бодлогоор Монгол Улсын 333 суманд наад зах нь ИЗНН, МАХН-ын салбар хороог шинээр байгуулах шаардлагатай болов. Ийм салбар хороотой нь шинээр гишүүн элсүүлэх кампанит ажил өрнүүлж байна.Намын жагсаалтад ногдох тоогоо гүйцээх, тэднийгээ дэмжүүлэхийн тулд хатуу гишүүнчлэл элсүүлэх улстөрийн шаардлага сумын намын даргад бий болов.Цаашдаа цөөн хүн амтай сумдад намын гишүүнчлэлгүй хүн бараг л үлдэхгүй байх.Ах дүүс олноороо амьдардаг суманд зарим намын салбар хороог бараг хувьчилж авна.Төвөөс алслагдсан хөгжил султай сумдад намын тугаа хатгах “өндөр” байшингаа булаалцалдана.Байгалийн баялагтай бол гаднынхан сумын төвшинд намаар нь худалдаж аваад ИТХ-аар хүссэн шийдвэрээ гаргуулж ч мэдэх.Энэ мэтээр угаасаа хоёрхон намд хуваагдан улстөрждөг байсан сумыхныг одоо доод тал нь дөрвөн намаар талцахыг төрийн хуулиар тулгалаа.Энэ нь засгийн эрх барьж байгаа намуудын эрх ашгийг Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаас, тухайн сумын иргэдийнхээс дээгүүрт тавьсан шийдвэр боллоо.Нэг удаа ч болов орон нутгийн сонгуульд ялж л байвал нэгэнт тогтсон ардчиллын зарчим, Үндсэн хуулийн агуулга тэдэнд хамаагүй болжээ.Сумыг намгүй болгох хуулийн төсөл санаачилж суусан, Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болгоно гэж сонгуульдаж явсан гишүүд өнөөдөр албан тушаалд хүрч зорилго нь ханасан учраас үзэл бодлоосоо ч, сонгогчдоосоо ч урвалаа.Хамгийн гол нь АН, МАН, МАХН гурвыг “бялуу”, бүлэг булаацалдан дотроо зодолдож байх зуур Монгол Улсын суусан “галт тэрэг” өөр зүгт явчих шиг боллоо.Ялангуяа, аймаг сумын төвшинд.

Монгол Улс олон намын тогтолцоотой нь үнэн.Харин2000-хан хүнтэй суманд олон намын хэрэг юу байна аа.Энэ хуулийн төслийг санаачилсан А.Бакей гишүүний сонгогдсон Баян-Өлгийн аймгийн Алтанцөгц сумынхан элсэх нам, талцах улстөржилтөөр тэгж дутлаа гэж үү.Төвөөс бараг хоёр мянган км-ээр алслагдсан гурван мянга хүрэхгүй хүн амтай энэ сум МАХН, ИЗНН-ын салбагүй бол хөгжихгүй хэрэг үү.Төсөл санаачлагчдын нэг Р.Бурмаа сонгогчдын боловсрол гэж хэдэн жил ярьж ярьж УИХ-д гарч ирчихээд сонгогчдынхоо сонгох эрхэнд халдаж, мандатыг намд шилжүүлж байгааг ойлгосонгүй.Өөрөө намын нэрээр УИХ-д орсон болохоор намдаа өрөө төлж, сонгогчдоо орхиж байгаа нь тэр юм болов уу.

Намаараа талцаж суулаа гээд баялаг бүтээдэггүй, хөгжил авчирдаггүйг бид өнгөрсөн 20 жилийн туршлага дээрээ хангалттай харлаа, мэдэрлээ. Харин ч бүх суманд байгаа МАН, АН-ын салбарыг татан буулгаж, сумын Засаг даргыг сумын иргэд өөрсдөө сонгодог болох нь бидний ирээдүй гэдгийг мэдлээ.Суманд аль нэгэн намын хороо салбарыг хуулиар хориглож  байж монголчууд бид үр дүнгүй намчирхах үзлээс, талцан хуваагдах улстөржилтөөс сална гэдгээ ч ойлголоо.

Гэтэл УИХ Үндсэн хуулиар бие даасан байх ёстой нутгийнөөрөө  удирдах ёсыгхуульчлан намын халаасанд хийлээ. Үүгээрээ Үндсэн хуульд ч халдав.1992 оны Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёс гэж бий.Энэ нь энгийнээр тухайн нутагт дэвсгэрт амьдарч байгаа иргэд аймаг, сум дүүрэгтээ тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд өөрсдөө шийднээ л гэсэн үг.Үнийг бид АНУ-ын “Эрин Брокович” гэдэг киноноос сайн мэднэ.Гол дүрд нь тоглосон Жулиа Робертст Оскар, Алтан бөмбөрцөгийн шагнал авчирсан уг киног бодит үйл явдлаас сэдэвлэсэн байна.1993 онд “PG&E”  гэж том компани АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэг дэх Хинкли орчмын оршин суугчдын ундны усыг хромоор хордуулжээ. Үүнийг нь мэдсэн Эрин Брокович гэдэг эмэгтэй хуульзүйн боловсролгүй ч орон нутгийнхантайгаа  хүч хавсрантэмцсэний хүчинд уг компанийн үйл ажилагааг зогсоодог. Гэтэл нөлөө бүхий мөнгөтэй компани орон нутгийнхныг үл тооход Эрин Брокович шүүхэд зарга мэдүүлэн “PG&E”компаниас 300 сая долларын төлбөр гаргуулж чаддаг.  Энэ бол орон нутагтаа эзэн байхыг, тэнд гарч байгаа асуудлыг иргэд өөрсдөө шийдэх эрхтэйг, нутгийн өөрөө удирдах ёсны давуу талыг уран сайхны аргаар харуулсан гайхамшигт бүтээл.Яг үүн шиг өөрсдөө шийдэх эрхийг аймаг, сум, дүүргийнхэнд 1992 оны Үндсэн хуулиар олгосон юм.Нутгийн иргэд энэ эрхээ өөрсдийн сонгосон төлөөллийн ардчилал буюу ИТХ-аараа дамжуулж эдэлнэ, хэрэгжүүлнэ. Гэтэл энэ бүтцэд тоон дотор үсэг гэдэг шиг, намын-төлөөлөгч орж ирэн улстөржүүлэх  боломжийг УИХ хуульчиллаа.Намууд эдийн засаглалын бүлэглэлүүдийн халхавч болчихсон өнөө цагт энэ бол Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтөөс ч дор ухралт боллоо.ИТХ бол УИХ биш.Монгол холбооны улс биш.Нийслэлийн ИТХ зарим хүний хэлж байгаа шиг нийслэлийн парламент огт биш.14 хоног завсарлага аван намаараа талцан улстөрждөг газар бол бүр биш. Монгол бол нэгдмэл улс.Хууль тогтоох нэг л засаглалтай, тэр нь УИХ.Харин нийслэлийн ИТХ бол нийслэлийн нутаг дэвсгэрт буй тулгамдсан асуудлыг УИХ-ын баталсан хуулийн хүрээнд бие даан шийдэх эрхтэй газар.Энэ нь нутгийн өөрөө удирдах ёс бөгөөд Үндсэн хуулиар хэнтэй ч, тэр тусмаа намуудтай хуваалцахгүйгээр ИТХ-д, иргэдэд  өгсөн эрх мэдэл юм.

Гэтэл үүнд нь намууд оролцох болсноор орон нутаг өөрөө өөрийгөө удирдах боломжгүй болов.Төв намынхаа дээрээс өгсөн улстөрийн босоо удирдлагаар сумын төвшиний бүх асуудлыг нам шийдэх боломжтой боллоо.ИТХ эрх мэдлээ хэрэгжүүлж, өөрөө асуудлаа шийдэх бололцоо тун хомс болов.Бүхнийг нам шийдэж, ИТХ нь намын шийдвэрийг зөвхөн адислан тамга дарах л үүрэгтэй боллоо.УИХ ингэж нутгийн өөрөө удирдах ёсыг хагасалж, Үндсэн хуульд халдаж байхад УИХ-ын дэд дарга Л.Цогийн удирддаг Үндсэн хууль тогтоогчдын холбоо хаачив аа.Үндсэн хуульд манаач гэж байна уу. Яг энэ асуудлаар Цэцэд хандан Үндсэн хуулиа хамгаалах, орон нутгийнхныг  хэт намчирхлаас аврахмонгол Эрин Брокович, улс төрөөс үл хамааралтай хуульч Монголд алга уу.

Өмнө нь ИТХ-д намууд оролцоо, улстөржилт байсан уу гэвэл байсан.Гэхдээ тэд муу ч сайн ч сонгуулиар гарч ирдэг байв.Тухайн орон нутгийн иргэд ИТХ-ын төлөөлөгчдийг бүгдийг нь сонгодог байв.Одоо нам дагасан нь өрсөлдөхгүй ялж, нам даагаагүй нь өрсөлдөж ялагдах хувилбар бүхий хуультай боллоо. Өмнө нь Засаг даргын “хүүхэлдэй” байсан ИТХ-ыг сумын төвшинд  хүртэл нь намууд яагаад сонирхоод эхлэв гэдэг бас асуулт. Үүнд УИХ-ын нэгэн гишүүн “парламентын сонгуульд ялсан нам бүх төвшинд багаа бүрдүүлэхийн тулд…” гэж байна лээ.Мөн ч ядмагхан хариулт шүү.Хэрвээ парламентын сонгуульд ялсан нам Монгол Улсын бүх төвшинд багаа бүрдүүлэх нь зөв юм бол УИХ, орон нутгийн сонгууль гэж салгаж хийхийн хэрэг юу байна, нутгийн өөрөө удирдах ёс гэж Үндсэн хуульд тусгайлан заахын шаардлага юунд байх билээ. Тэгээд ч “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”  гэснээр өөрөөр “баг бүрдүүлнэ” гэдэг нэр томъёо ямарч хуульд байхгүй, байдаг гэдгийг ч сонсоогүй. Харин ирэх жилээс орон нутагт төсвийн эрх мэдлийг өгсөн нь сумдыг эзлэх намуудын төлөвлөгөөний бодитой шалтгаан байх.Намууд эдийн засаглалын бүлэглэлүүдэд идэгдсэн, эзлэгдсэн болохыг улстөрчид өөрсдөө хүртэл ярьдаг.  Тийм учраас аймгийн, сумын  төсөвт эзэн сууж, гарын үсэг зурах гэсэн бүлэглэлүүдийн сонирхол намуудаар дамжин ИТХ-д орж ирлээ ч гэж болох юм. Харин эдийн засгийн сонирхлоор нутгийн өөрөө удирдах ёсыг үгүйсгэж, Үндсэн хуульд халдаж болохгүй л санагдана.Аймгаа байг, суманд нам, тэр тусмаа олон нам хэрэгтэй юү.