Энэ өдрүүдэд Монголын ч, Японы ч төв банкуудын ерөнхийлөгч нарын толгой яг адилхан өвдөж байна. Тэдний нас, харилцаж байгаа мөнгөний тоо зөрөөтэй ч толгой нь өвдөж байгаа гол шалтгааныг харьцуулж үзвэл монголчууд бидэнд анхаарах зүйл чамгүй байна. Ер нь улс орнууд гео хэмжээс, нийгэм, эдийн засгийн нөхцөл, шаардлагаараа өөр өөр боловч амьд систем талаасаа оршин тогтнох, хөгжих зарчим нь яг адилхан байдаг.

Н.Золжаргал ерөнхийлөгчийн толгойн өвчний гол шалтгаан нь яавал үнийг өсгөхгүй (инфляц) байх вэ гэдэгт чиглэж байгаа бол М.Ширагавагийнх яавал үнийг унагахгүй (дифляци) байх вэ гэсэн зовиураар илэрч байгаа. Үнийн хэт өсөлт, эсвэл хэт уналт хоёулаа эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Төвбанкны буюу мөнгөний бодлого нь арилжааны банкуудаар дамжин үнийн өөрчлөлтөд нөлөө үзүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээтэй зохистой хосолж чадвал тухайн орны хөгжилд хүчтэй нөлөөлдөг.

Улс орны эдийн засгийн гол зорилго хүн амын амьдралын түвшин дээшилж, бизнес, байгаль орчны аюулгүй байдал, нийгмийн харилцаа нь харилцан бие биеэ дэмжсэн, тогтвортой байхад чиглэдэг. Хүн амын амьдралын түвшин буюу тухайн орны хөгжлийг хэмждэг гол хэрэгсэл нь бүтээмж юм. Эд материал, хүний болон санхүүгийн эх үүсвэрийн нэгж хэмжээгээр бүтээж байгаа үнэ цэнээрээ улс орны хөгжил, тухайн орны иргэний үнэ цэнэ тодорхойлогддог. Тухайн орны (хувь хүний, айл гэрийн, компани, байгууллагын) хөдөлмөрийн бү- тээмж нь хөгжлийн төвшний гол үзүү лэлт, өрсөлдөх чадварын шийдвэр лэх хүчин зүйл болдог.

МОНГОЛЫН БҮТЭЭМЖ БА МӨНГӨНИЙ БОДЛОГО

Хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгд үүлэхийг бид хэзээ ч тусгай бод лого болгоогүй. Боловсон хүчний болон дэд бүтцийн өнөөгийн нөхцөлд энэ тухай ярих бас хэцүү. Цахилгаан хангамж муу, цардмал зам маш бага, инженерийн байгууламжууд хоцрогдсон, хот байгуулалт тун сул байхад төр засаг нь бэлэн мөнгө тараадаг, төрөөс нь тэрбумтан төрд өг улс л болчихоод байна, бид. Бай га лийн баялгаа ухаж гарган, уралдан борлуулж, олсон мөнгөө тансаг хэрэглээнд зориулсаар байтал ээлжит хямрал нүүрлэж, олон жил боллоо. Эдүгээ Монгол Улсад дотооддоо хийж болох хоол, хүнсээ үйлдвэрлэж, импортын хамаарлаа бууруулах, улмаар тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр олон улсын зах зээл дээр гарч чадахуйц хөдөлмөрийн бүтээмжтэй бо лох шаардлага тулгарч байна. Шаардлагатай санхүүгийн эх үүсвэр олдох гүй, олдсон нь олон жилийн турш 24 хувиас илүү хүүтэй явсаар ирсэн тул зах зээлд их мөнгө нийл үүлэхийн тулд Монголбанк нэг бол цаасан мөнгө хэвлэх, эсвэл Засгийн газрын өрийн бичгийг их хэмжээгээр худал дан авах бодлого баримталж эхлэв.

Саяхан Н.Золжаргал эх үүсвэрийг нь хэлэлгүйгээр арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортолж, түгээдэг компаниудад Монголбанк олон тэрбум төгрөгийг маш бага хүүтэйгээр зээлж, үнийг тогтворжуулахаа зарлав. Мөн яаж гэдгийг нь хэлэхгүйгээр дундаж орлоготой хүмүүсийг дэмжинэ гэв. Монголбанкны Ерөнхийлөгч 2013 онд үнийн өсөлтийг найман хувиас хэтрүүлэхгүй гэж өнгөрсөн сард амалчихсан. Эдүгээ 15 хувьд хүрээд байгаа инфляцыг хоёр дахин багасгахын тулд өмнөх Ерөнхийлөгч нараас ялгаатай мөнгөний зөөлөн бодлого баримтална гэсэн ч одоогоор арилжааны банкууд нэг шөнийн хугацаатай харилцан зээл өгөх хүүг өөрчлөөгүй байна.

Ноён Золжаргал улс төрийн шахалтад бүрэн оржээ. Өмнө нь өөрийнх нь хашиж байсан албан тушаал дээр эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нэг намын даргын сургууль дөнгөж төгссөн 24 настай залууг томилсон нь Төвбанк Засгийн газраас хараат болсныг баталгаажуулав.

ЯПОНЫ БҮТЭЭМЖ БА МӨНГӨНИЙ БОДЛОГО

Япон улсад ирэх 12-р сарын 16-нд болох сонгуулиар Либерал демократ нам засгийн эрхэнд эргэж ирэх магадлал өндөр болж, дарга Шинзо Абе нь Японы Төвбанкийг Засгийн газрын бонд авахыг шаардахаа зарлав. Абе Төвбанкаа бодлогын хүүгээ сөрөг болгохоос эхлээд Засгийн газрын “бүтээн байгуулалтын” бондыг гаргуулж борлуулан, эдийн засагтаа шинэ мөнгө оруулж, томоохон дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах бодлогоо зарлав. Энэ бодлого Японы Төвбанкны хараат бус байдалд нөлөөлнө гэж Ардчилсан Намын дарга, одоогийн Ерөнхий сайд Ё.Нода хэлсэн бөгөөд хоёр өдөр хуралдсан Төвбанкны бодлогын зөвлөл бодлогын хүүг өөрчлөхгүй, тэгээс 0.1 хувьд хэвээр барих шийдвэр гаргалаа. Мөн инфляцыг нэг хувьд барих бодлогоо үргэлжлүүлэх ажээ.

Японы эдийн засаг бараг 20 жил өсөхгүй байгаа ч эдний бүтээгдэхүүн дэлхийн бараг бүх оронд өндөр хэрэгцээ шаардлагатай, бараг ихэнх том оронд Японы үйлдвэрүүд ажиллаж байгаа учир гадаад худалдааны тэнцэл үргэлж эерэг гарсаар иржээ. Японы олон бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхий дээр өрсөлдөх чадвартай бөгөөд судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулахыг дэмжиж, шинжлэх ухаан шингэсэн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэн, бүтээгдэхүүнээ гадаадад байгаа үйлдвэрүүддээ нийлүүлдэг учир иен хэт чангарахаар Японы бараа үнэтэй болж, өрсөлдөх чадвараа алдахаас болгоомжилж байна. Тэд дэд бүтцээ улам сайн хөгжүүлэх замаар Японы өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого баримталж байна. Ноён Ширагава улс төрийн шахалтад орсон ч Төвбанкны хараат бус байдлыг хамгаалж байгаа.

БҮТЭЭМЖЭЭ ӨСГӨХ ЗОРИЛТ

Монголын эдийн засагт мөнгө маш их хэрэгтэй байна. Шаардлагатай мөнгө хөрөнгө цуглуулах хүртэл ихээхэн цаг хугацаа хэрэгтэй тул Засгийн газар бонд гаргах замаар зээл авч дэд бүтцийг байгуулах юм. Урьд өмнө ийм том зээл олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс авч байгаагүй учир дэд бүтэц барьж байгуулах бүх төслүүдийн хэрэгжих хугацаа, тооцоог цагийн зүү шиг тохируулан зээлээ ашиглахгүй бол Монголын эдийн засаг асар том алдагдал хүлээх эрсдэлтэй.

Зээл авч байгаагийн гол зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тодорхой салбарт дэлхийн тавцан дээр гарах явдал мөн гэдгийг ямагт санах хэрэгтэй байна. Энэ нь бүх бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэнэ гэсэн үг биш бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, байгалийн онцгой баялаггүй мөртлөө амьдралын түвшин асар өндөр болсон Сингапур, Голланд зэрэг улсуудын үйлчилгээний өрсөлдөх чадварыг санах хэрэгтэй.

Том зээл авах нь хэцүү биш. Харин түүнийг цагт нь өгөөжтэй ашиглаж, Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх цаг болжээ.