Хэрвээ МАН-ын санаснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүхлээрээ унана. Засгийн газраар зогсохгүй, АН-д, улстөрд хүчний дахин хуваарилалт мини төвшиндявагдана. Тэдгээрийг жагсаавал,
  1. Н.Алтанхуяг ялсан намын дарга гэх шалгуураар Ерөнхий сайд болсон. Засаг унавал дараагийн Ерөнхий сайд нь УИХ болон АН-ын Үндэсний зөвлөлдөх хороонд хамгийн олон кноптойфракцаас тодорно. Энэ шалгуураар Их хуралд олон кноптой, намдаа санхүүгийн эрх мэдэл, нөлөөтэй гэдгээрээ сайд Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ нарын нэг Засгийн газраа байгуулах магадлалтай. Ерөнхий сайдын суудалнамын даргаас фракцын тэргүүнд шилжинэ.
  2. Намын дарга нь Засгийн газраа тэргүүлнэ гэж АН-ынхан үздэг. АН-ынхан энэ шалгуураар шалтаглан 1996-2000 онд гурван Засгийн газар огцруулж байв. Тийм учраас Н.Алтанхуяг огцорвол шинэ засаг байгуулахын өмнө биш юмаа гэхэд дараа нь намын даргын ажлаа ч өгнө.
  3. Н.Алтанхуягийг МАН дангаараа огцруулж дийлэхгүй. Кноп дутна.  Наанаа засагт багтаагүй ч, цаанаа засгаас шууд хамааралтай бие даагчдын хүчийг аваад ч кноп хүрэлцэхгүй. МАХН юмуу, эвслийн гишүүдийг дэмжлэгийг авч байж МАН-ынхан зорьсондоо хүрнэ. Тэгэхээр засаг огцорлоо гэхэд, санал нэмэрлэснийхээ төлөө Засгийн газрын эвсэл болон “Шударга ёс эвсэл” дотор задрал явахгүй гэх баталгаагүй. Эвсэл задарвал дараагийн Засгийн газарт АН+МАН, эсвэл АН+МАХН  гэсэн шинэ эвсэл мэндлэх боломжтой. АН+МҮАН+ИЗН+бие даагчид=Засгийн газар гэсэн “бүх одод”-ын холимог баг бүрдүүлэх хувилбар ч бий. Энэ нь тооны хувьд дөнгөж 39 хүрэхтэй үгүйтэй учраас бараг л явуургүй, сөрөг хүчнээ хүчирхэгжүүлэх учир засагт халгаатай хувилбар.
  4. Шинэ Ерөнхий сайд, АН-ын шинэ дарга, түүний фракцын ялалтыг тойрч төрийн албанд зарим халаа сэлгээ явах байх.
  5. Засгийн газар уналаа гэхэд хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орсонтой үүдэлтэйгээр энэ хавар хийхээр төлөвлөсөн, ер нь энэ засаг ч эхлүүлэх, үгүй нь тодорхойгүй бүтээн байгуулалтын ажлууд сунжирна, тасарна. Засгийн уналт Ерөнхийлөгчийн сонгуультай хавсарвал бүтээн байгуулалтын биш, жинхэнэулстөрийн хавар болох магадлал их дээ.

МАН сөрөг хүчин. Тэд олонхидоо хяналт тавьж, шаардлага гарвал улстөр хийх эрхтэй.  Харин АН олонхи учраас Засгийн газраа огцруулах хэмжээний алдаа гаргаж сөрөг хүчиндээ олз болох эрхгүй. АН-ынхан олуулаа ялсан нь үнэн л юм бол олон түмний төлөө  улстөр хийх ч завгүй ажиллах учиртай. Олонхи, цөөнхийн гол ялгаа, сонгуулийн дүнгээр хүлээсэн үүрэг нь энэ. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн албыг улстөрийн шалгуураар шинэчилж, түр орлон гүйцэтгэгч, орлон гүйцэтгэгчийн орлон гүйцэтгэгч гэх зэргээр Үндсэн хууль зөрчсөн томилгоо хийх.1.5 тэрбумын бонд авах цаг хугацааг буруу тооцоолж хэдэн тэрбумаар нь сул хүү төлөх болжээ. Одоо болж байгаа, бодитой эдгээр баримтыг Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл гэж МАН-ынхан үзжээ. Ер нь сөрөг хүчнийхээ оноо цуглуулах улстөрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө л бэлдэж өгөөд байх юм. Жишээ нь, хоёр хөршийн удирдагчид уулзаж бүс нутгийн асуудал ярьж байхад энэ бүст оршдог, эдийн засаг нь тэднээс шууд хамааралтай улсын Ерөнхий сайд “хоёр хүн тэнд уулзаа л биз” гэж хэнэггүйтэж болох уу. Оросын төмөр замын даргаас Ерөнхий сайдад захидал бичжээ. Гэтэл Ерөнхий сайд “захидал хаягласан эзэндээ ирээгүй байхад сонинд гарчихлаа” гэж бараг л улсын нууц алдсан аятай хэвлэлийнхнийг буруутгах.  Наана нь ажил хариуцсан салбарын яам, агентлаг гэж байхад хамтарсан л болохоос зүгээр л нэгэн аж ахуйн нэгжийн захирлын захидлын хойноос Ерөнхий сайд өөрөө санаа тавьж сэтгүүлзүйг буруутгах нь зохистой эсэхийг мэдэхгүй юм. Шинэчлэлийн нэрэндээ таарсан шинэчлэл, бүхэл бүтэн Засгийн газрынх гэмээр хаягандаа таарсан том, алсыг харсан улс орны хэмжээний бодлого нь хаана яваа юм бүү мэд. Бондод сул хүү төлж, Бурхан халдунд төөрч ард түмний татварыг үр ашиггүй зарсныхаа төлөө Ерөнхий сайд ёс суртахууны хариуцлага хүлээж ч болох. Гэвчгишүүд асуудлыг авч хэлэлцэхдээ  Засгийн газрыг огцруулах бодитой шалтгааныг биш, улстөрийн шалгуурыг илүүд үздэг. МАН-ынхан Засгийн газрыг огцруулах саналаа улстөрийн зорилгоор тавьж байна уу, эсвэл Н.Алтанхуягийг л огцруулахгүй бол улс орон болохоо байчихав уу гэдэг нь асуудлын гол баймаар. Гэтэлгишүүд шийдвэрээ гаргахдаа энэхүү“гол”-ыг олж хардаггүй. Харахыг ч хүсдэггүй. Харин чхайрцагласан кнопны олон цөөнөөр асуудлыгшийддэг. Өмнөх УИХ-уудын үед ч тийм байсан. Одоо ч тэгэх байна.  Тэр өнцгөөс нь харвал УИХ өнөөдөр 74 гишүүнтэй. Нэг нэгээр нь гэж наймаалцаад АН нь тохирооноосоо буцаж байгаа гэх Өвөрхангайн, ялагч нь тодорсон Сонгинохайрханы гээд хоёр гишүүний суудал онгорхой. Байгаа 74-ийн дөнгөж 25 нь МАН-ынх. 33 гишүүн нь АН-ынх. АН-ынхан дээр засагт багтсан эвслийн 11, ИЗН-ын хоёр нэмэгдэнэ. Мөн дүү нараа “Монрос”-ын захирал, Татварын дэд даргаар томилуулсан гэх Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарыг өр төлөх тохиролцоотой гэж тооцвол Н.Алтанхуяг нийтдээ 48 кнопыгхайрцаглах боломжтой.  Боломжоо хяналтаар давхар баталгаажуулна. Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураалт илээр явах учраас хэн нь ямар санал өгснийгтөвөггүй хянах тул  учиргүй урваж шарвах хүн гарч зүрхлэхгүй болов уу. 1996-2000 онд МАН мөн л 25 суудалтай сөрөг хүчин байхдаа эвслийн гурван Засгийн газрыг огцруулж байв. Ялгаа нь тэр үед санал хураалтыг нууцаар явуулдаг байсан учраас АН-ынхан өөрсдөө нууцаар эсрэг санал өгдөг байлаа. Одоо санал хураалт ил болсон.

Магадгүй, МАН-ынхан эрх баригчдыг дотроо задарна гэж тооцсон байх. Яг өнөөдөртөө Р.Амаржаргал гишүүнийг эс тооцвол сэтгэл дундуур явдаг, хамгийн гол нь ил санал хураалтаар намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг өшиглөх улстөрийн эр зоригтон АН дотор байхгүй л болов уу. “Шударга ёс” эсвэл нам намаараа задарч болох хувилбар бий. Эвсэлд багтсан МАХН-ынханд Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах даалгавар, чин хүсэл бий л байх. Гэвч энэ удаа өөрсдөө хамт унах аюултай. Унаад зогсохгүй, УИХ-ын гишүүнээрээ үлдэх эсэх нь ч эргэлзээтэй. Хэрвээ эвсэл задарвал эвслийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдийг буцаан татах хуулийн төслийг МАН, АН-аас оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд эвслийн 11 гишүүнээс тойргоос сонгогдсон Г.Уянга, Д.Батцогт, Л.Цог нар үлдэж жагсаалтаар орж ирсэн бусдынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Эцэст нь эвсэлд өгсөн сонгогчдын саналыг УИХ-д суудалтай бусад намд хувь тэнцүүлэн хуваана. Одоогоор ийм хууль манайд байхгүй ч, пропорциональ элемент орсон Сонгуулийн хуулийн логик, бусад улсын жишээ тийм учраас энэ бол МАХН-ынхны хувьд эрсдэл. Ерөнхий сайдаа огцруулах санал өгчихөөд дараагийн засагт багтах үгүй нь МАХН-ын хувьд бас л эрсдэл. Тэгэхээр МАХН-ынхан засгийг унагая гэж учиргүй улайран  дайрч чадахгүй байх. Харин М.Энхсайханыг Монголын төмөр зам ХХК-ийн захирлаас чөлөөлсний дараа МҮАН-ынхан засаг унагах тухай ярина гэж намын Бүгд хурлаа товлохоо өдөр өнжихгүй зарлаад явсан.  Гэтэл М.Энхсайханыг Тавантолгойд барих цахилгаан станцын төслийн удирдагчаар томилсноос хойш чимээгүй болсныг бодвол Ерөнхий сайд ба МҮАН-ынхан ойлголцож наймаа тохирсон бололтой юм. Тэгээд ч засаг уналаа гэхэд намын даргыг нь “МТЗ” компанийн захирлаас өөрчилсөн сайд Х.Баттулга нь Ерөнхий сайд болох магадлал ихтэй тул МҮАН-ынхан тэгж даргынхаа “дайсан”-ыг дэмжихгүй л болов уу.

Энэ мэтээр 74 гишүүний  харьяалал, кноп дагасан эрх ашгийн схемийг хөөж үзвэл засгийг унагах эсэхийг УИХ хэлэлцсэний маргааш дараагийн Ерөнхий сайд нь дахиад Н.Алтанхуяг хэвээр үлдэх магадлал хамгийн ихтэйбайна. Хамгийн гол нь Засгийн газар огцорлоо гээд жирийн иргэд хожихгүйтэй адил Н.Алтанхуяг суудалдаа үлдлээ гэхэд ард түмэн бас хохирох ёсгүй билээ.