Хөх хот
Чингэс хаан ба түүний үр хүүхэд, ач омболууд Монгол нутагт төрсөн боловч Хубилайгаас эхлээд нанхиадад нутаг сэлгэсэн. Аян дайнаас олзолсон эд баялаг, боол, гар урчуудаа амьдарч байгаа газар руугаа зөөж цуглуулсан нь хожим тэндээ үлдээ биз.
Чингэс хаан ба түүний үр хүүхэд, ач омболууд Монгол нутагт төрсөн боловч Хубилайгаас эхлээд нанхиадад нутаг сэлгэсэн. Аян дайнаас олзолсон эд баялаг, боол, гар урчуудаа амьдарч байгаа газар руугаа зөөж цуглуулсан нь хожим тэндээ үлдээ биз. Тэр үеийн түүх дурсгалын чухал баримт “Монголын нууц товчоо” хүртэл урд хөршид хадгалагдсан байдаг. Харамсалтай нь хэтэрхий олуулаа, дэндүү ядуу байсан энэ орон Монголын хаад ихэсийг хөөж явуулаад үлдээсэн эд баялгийг нь үртэсгүй идээд барчихсан байдалтай.
Чингэс хаан морио гуяддаг ташуураа хээр хаячихаад мунгинаж баахан хайгаад олоогүй гэсэн. Ташуураар дутав л гэж хайсан ч юм уу. Өлсгөлөн тариачин хэдийнэ олоод сураар нь “эстүүжин” хийгээд идчихээ биз. Гээгдсэн ташуурны хөсрий хүртэл үлдээгүй энэ газрыг өнөөдөр “Чингэсийн онгон” хэмээн зарлаад зугаацлын ланжгар том бүс нутаг болгожээ. Жуулчид хааны төрсөн нутгийг биш хаа хамаагүй ташуур хаягдсан газрыг илүү их сонирхоод байдгийн учир юундаа байна вэ? Ташууран дотроо Сүхбаатар жанжин шиг тусламж хүссэн бичиг нуугаагүй л байлтай.
Хөх хотоос чинагш баруун урд зүгт Ордос аймаг, Ордос хот оршино. Өвөр Монголд очсон хүн энд очиж XIII зуун хийгээд Чингэс хаантай танилцдаг. Арай л амьдаар нь уулзахаас наагуур даа. Эртний түүх дурсгалын нүсэр байгууламжийг сонирхох зам маш урт үргэлжлэх бөгөөд хоёр хажуу талаар битүү мод тарьсан тул зөвхөн өмнөхөө л харах боломжтой. Уг коридор нь Онгонд зориулж тариа будаа тарих нутгаасаа харамгүй их талбайг чөлөөлсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Говь цөлийн элсэрхэг хөрсөн дээр мөнх ногоон арц ургуулж дэвсээд дундуур нь явган хүний гантиг чулуун зам тавьсан. Өөдөөс эртний нүүдэлчид өмнө зүгийг чиглэн үхэр хөллөсөн гэр тэрэгнүүдээ зүтгүүлэн ирж яваа хөөмөл баримлууд урлажээ. Нээрэн л ийм байсан байх даа гэмээр маш нарийвчлалтай зохиомж тул сонирхол татна. Хонио туугаад явж буй зарц хүүхэн, араас нь нохой нь дагаж, ачаатай тэмээнүүдээ нүүдэл дунд сул орхичихсон байгаа нь бодит амьдралд бүр ойртуулж өгчээ. Баатар цэргүүд нь алалдан эрэлхэгээр тулалдаж байгаа бус зүгээр энгийн, хүлэг морьд нь ер бусаар цовхорч дүүлээгүй гэлдэрч яваа дүр хөвөрнө. Саяхан болтол хэрэглэж байсан модон тэрэгнүүд, морины эмээл хазаарыг нэгд нэгдгүй цуглуулан үзмэрээ арвижуулж, баримтжуулсан байна. Чингэс хаан нь “Соёлын хувьсгал”-ын өмнөхөн аж төрж байсан юм уу гэмээр. Нүүдэлчин ахуй угаасаа мянга мянган жилийн явцад хөгжөөгүйдээ биш өөрчлөх шаардлагагүйгээр сайн шийд бодож олсон байдгаас олон эд өлөг одоо мөн ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа юм. Долоо найман зуун жилийн өмнөх таван ханатай гэрийн модны материалыг өөрчилчихвөл өөрчилчихөөр л шинжлэх ухааны ололтууд гарсан. Унины сагалдрага адууны дэл сүүл, ханыг нь үхрийн нойтон ширээр үдсэнийг хүртэл сольж болдоггүй. Орчин үечлээд “эрзийнэн” сагалдрага болгочихвол гэр тогтохгүйгээс гадна эрүүл мэндэд нөлөөлдөг генийн өөрчлөлттэй хүнс барааны ангилалд орчихно. Тэгэхлээр бид түүхийн олдворыг газар малтаж хайхаасаа илүү хөдөө очоод өвөөгийнхөө эмээлийг хаялгүй тоосыг нь гүвээд шилэн хоргонд залчихад л нийтийн тооллын өмнөх үеийн цуглуулгатай болсноос ялгаагүй.
Дундад зуун ба эко амьдралтай танилцан явж явж хойд мухарт тулахад зөвхөн монгол загвар л ийм байвал нэн тохирох хул өнгийн бөмбөгөр оройтой асар өмнөөс угтана. Баатарын дуулга, бүддийн шашны сүм хийдийн дундаас санаа авсан угалзан хээтэй орд асар дотор Чингэс хааны сэрэг дүрийг алтдан залжээ. Сэнтий дээрээ заларсан хаан зэр зэвсгээ агсаагүй харин баруун гартаа жижигхэн ташуур атгаж. Өмнөө явган ширээ засаад дээр нь зул, сангийн бойпор, тамганы хайрцаг, бас хоёрын ч зэрэг дэлхийн глобус юм уу шилжин явах цоморхуу маягийн юмс өрсөн байв. Тэнд байсан монгол дээлтэй хүний заавраар хүжнээс нэжгээдийг авч зулын галнаас асаагаад бойпорт хатган гурвантай мөргөөд гарлаа. Асарын гадаа 12 жижиг, нэг том сүмбэр овоог босгохдоо дээр нь нэмж чулуу, хадаг өргөх боломжгүйгээр янзалсан нь их цэвэрхэн санаа авахуйц харагдсан.
Чингэсийн онгоны эргэн тойронд час улаан өнгө, хүчирхэг луу, үлээсэн шаар, юунд ч үл дийлдэх байрын уриа лоозун хийрхэл байхгүй тусмаа цаанаасаа л сүрлэг байдал мэдрэгдэнэ. Энд тавьсан хогийн сав, гудамжны гэрлийн шон зэрэг орчин цагийн хямд төсөр атлаа байх хэрэгцээтэй тавилга их л сондгойгоор нүдэнд торно. Тэдгээрийг ч гэсэн араг шээзгийгээр орлуулчихмаар. Нүүдэлч, монголчдыг сонирхогчид энд ирснийхээ дараа манай Дадалд очиж илүү таашаал авахыг хүсдэг юм билээ. Чингэс хаантай улам “танилцах” гээд зорьсон хүний хэлэх нь очвол зохих газар дээр нэг бол баахан хятадууд эсвэл хэдэн буриад гүйлдээд хэргийн эзэн монголчууд нь өөрсдөө байдаггүй гэх юм.
Өвөр монголчууд сансрын хөлөг нутаг дээрээ тосч авдгаараа бахархана. Сансар огторгуйд хөөрсөн Хятадын хөлөг эх дэлхийд буухдаа хүн ам арай сийргээр нь Шилийн гол аймгийн малжих роайныг сонгосон байна. Сансрын нисгэгчтэй эхэлж учрах хувьтай малчид нутгийн заншлаар хадаг сүү барин угтаж байгаа баримт, болон хөлгийн эд ангиудаас цуглуулсан зүйлсээ Хөх хотын музейд авчран дэлгэж тавьжээ. Мөнх хөх тэнгэр өөд зорчих, дараа нь эсэн мэнд буцаж ирэх буудал нь Өвөр Монголынх байх учир ерөөлтэй байжээ. Зөвхөн түүх намтар дурсаж амьдардаг хоцрогдсон хязгаар нутаг биш гэдэг нь эндээс харагдана.
Хөх хотод сааталгүйгээр баруун тийш зогсоо зайгүй явах нүсэр урсгалыг харав. Энэ нь зэргэлдээх Бугат хотыг чиглэсэн зам юм. Ийшээ хурдны хоёр урсгал хэдэн ч эгнээ өргөн зам байсаар байхад зэрэгцүүлээд дахиад бүр том зам тавьж байгаа нь бодлогогүй үрэлгэн зан яавч биш дэгээ. Арзайтал хэрсэн төмөр замуудаар нь галт тэрэг дүүрэн ачаатай уухилан зүтгэнэ. Бугатад Хятадад төдийгүй дэлхийд томд орох металлургийн үйлдвэр, түүнд зориулсан нүүрс, бусад уул уурхайн хүдэр боловсруулалт төвлөрсөн аж. Юун малын бэлчээр манатай. Тариалангийн талбай хүнд даацын тэрэгний зам болон хувирчээ.
Болд хэмээн өөрийгөө танилцуулсан өвөрлөгч эрээс Бугат дахь гангийн үйлдвэрийг асуусан биш ярианы сэдэв шал өөр тийш хадуурсан юм. Тэгээд ч гангийн үйлдвэрийг сурвалжлах төр засгийн томилолттой яваа биш.
Шинэ танил маань “Болдын үйлдвэр...” гээд байхаар нь
-Өөрөө тэнд хувьдаа үйлдвэр нээгээ юу?
-Үгүй дээ амидаа минь. Хатаасан төмрийг монголоор болд, хятадаар ган гэдэг юм шүү дээ.
-Манайд Ганболд гэдэг нэртэй олон хүн бий. Түүнийг одоо юу гэж ойлгох вэ?
-Ёстой мэдэхгүй юм. Бид хятад хэл гадарладаг болохоор эрх биш тийм нэр өгдөггүй. Ганболд гэдэг өвөрмонгол сонссон уу? “Нөхөр товарищ” гэсэнтэй адил шал тэнэг нэр өгчихсөн байхгүй юу.
-Оросын нүүрийг жаахан хусахаар цаанаас нь монгол угшил гараад ирлээ гэгчээр манай үгэн дотор асуудал байна уу?
-Таны яриан доторх нэр үгнүүдийн цөөнгүй нь хятад зүгийнх байсан шүү. Жишээ нь та “Ган бишээ бишээ” гэхэд хятадууд орчуулахгүйгээр шууд тэр чигээр нь ойлгоно.
-Одоо энэ байцаа, лууван, манжин гээд ногоо жимсний ихэнх нэр урд зүгийнх байж таарах нь ээ дээ.
-Харин тийм. Бүр бууз, банш, цуйван хүртэл хятад гээд бодчих. Адууны эрийг нь “мо”, эмийг нь “гүүнээ” гэжүү. Эдгээр үгс харин монголоос орж ирээ болов уу.
Манайхан яриагаа хүч оруулах, аялгуу сайхан болгох гээд нэмэлт үг их хэрэглэдэг. Жишээ нь “гүн их”, “тун сайн”, “гуалиг сайхан”,”шан харамж”, “Гөөгөөдөө өгчих”, “Жаажаадаа ир”, “Жаатай эр ээ”, “Иж бүрэн түншлэх”... гэхчилэн ямар их хятад үг хольж ярьдаг юм бэ. Энэ мэтчилэн саахалт орноороо саатан яваад байвал ярих сонин олдоод байх бололтой юмаа. Тэмдэглэлийнхээ эхэнд “Нэг ч үг мэдэхгүй...” гэж ирээд л бичсэнсэн. Тэгсэн харин бүр хятадтай, овоо гар болж таарлаа.